COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

СУДАЛГАА: Эхийн хэвлийд байхдаа агаарын бохирдолд өртсөн хүүхдүүдийн IQ буурсан үзүүлэлт гарчээ

2018 оны 11 сарын 06

Arslan.mn

Хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах чиглэлд Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан болон Швейцарын хөгжлийн агентлаг хамтран ажиллах хөтөлбөр хэрэгжүүлэх болсноо өнөөдөр танилцуулж байна.
2018-2021 оны хооронд хэрэгжих тус хөтөлбөрийн хүрээнд олон нийтийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, цэцэрлэгийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, мөн өвлийн улиралд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад Монгол Улсын Засгийн газрыг дэмжиж ажиллана.  

Arslan.mn

Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын захирал, Ерөнхий консул Габриелла Спирли:

Агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх онц ноцтой хор уршгийн талаар ДЭМБ-аас сая гаргасан судалгаа дахин нотоллоо. Энэ баримт нотолгоо дэлхийн улс орнуудын хувьд түгшүүрийн дохио болох ёстой.  Ялангуяа байгаль орчин, эрүүл мэндийн салбарынхан цаг алдалгүй арга хэмжээ авах шаардлагатай байна. Сайн засаглалын зарчмыг хэрэгжүүлж, дээрх салбаруудад онцгой ач холбогдол өгөн, авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний үр дүнг баталгаажуулах ёстой. Тийм ч учраас Швейцарын хөгжлийн агентлаг болон НҮБ-ын Хүүхдийн Сан бусад түнш байгууллагуудтай хамтран агаарын бохирдлоос үүдэх сөрөг нөлөөг бууруулахын тулд дэмжлэг үзүүлэн ажиллах болно. Монголын хүн ам, тэр дундаа хүүхэд багачууд жилийн турш цэвэр агаараар амьсгалж, эрүүл мэндийн чанартай сайн үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэхийг бид зорьж ажиллана.

Arslan.mn

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс:

Монгол Улсын Засгийн газар болон бусад хөгжлийн байгууллагууд агаарын бохирдлын хэмжээг бууруулах урт хугацааны, тогтвортой гарц шийдэлд хөрөнгө оруулалт хийж байна. Гэвч үүнд цаг хугацаа шаардлагатай. Энэ хооронд хүүхэд, жирэмсэн эхчүүдээ утаанаас хамгаалах арга хэмжээг нэн даруй авах шаардлагатай байна. Тийм учраас бидний хамтран хэрэгжүүлэх энэ хөтөлбөрийн гол зорилго нь хүүхэд, жирэмсэн эхчүүдийн өртөлтийг багасгах, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах байх болно.

Arslan.mn
Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?
Хүүхэд эхийн хэвлийд бий болсон мөчөөс эхлэн агаарын бохирдлын сөрөг нөлөөнд хамгийн ихээр өртөж байдаг. Агаарын бохирдол нь амьсгалын замын халдвар, өвчлөлтэй холбоотой баримт судалгаа хангалттай бий. Гэтэл агаарын бохирдол хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг болохыг улам ихээр баталсаар байна. 

Сүүлийн үеийн судалгаанууд нарийн ширхэглэгт тоосонцор PM2.5-аар амьсгалах нь бага насны хүүхдийн тархины эд эсийг гэмтээж, танин мэдэхүйн чадварт нь муугаар нөлөөлж болохыг тогтоосон.

Судалгаагаар хүүхдийн танин мэдэх чадавхад агаарын бохирдол шууд нөлөөлдөг бөгөөд сурах чадвар, ой тогтоолт болон бусад мэдрэл, зан үйлийн өөрчлөлтөд нөлөөлж буйг тогтоосоор байна. Жирэмсний үед агаар бохирдуулагчид ихсийг нэвтрэн ургийн тархины хөгжилд нөлөөлснөөр насан туршийн өөрчлөлт оруулах эрсдэлтэй байдаг. Жирэмсэн үеийн агаарын бохирдлын өртөлт нь 3 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн хоцрогдолтой шууд холбоотой байна. Улмаар бага насны хүүхдийн анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх хам шинж, сэтгэл түгших, сэтгэл гутрал зэрэг сэтгэцийн болоод зан үйлийн өөрчлөлт илэрдгийг судалгаагаар тогтоосон. Бага насны хүүхдүүдийн дунд хийгдсэн өөр нэг судалгаагаар  эхийн хэвлийд байхдаа агаарын бохирдолд өртсөн хүүхдүүдийн 5 настай үеийн IQ оноо 4-өөр буурсан үзүүлэлт гарчээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596958
0 эможи

keyboard_arrow_up