COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ-аас санаачлан сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохион байгууллаа

2018 оны 11 сарын 05

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс санаачлан хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийн дунд энэ сарын 3-ны өдөр ЦЕГ-ын Автобаазын зааланд сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохион байгууллаа.  

Тэмцээнд хууль, эрх зүйн чиглэлээр голчлон сурвалжилдаг 50 гаруй сэтгүүлч хурд, хүч, авхаалж самбаа сорьж өрсөлдөв.

Эрэгтэй:

Тэргүүн байрт-С1 телевизийн сэтгүүлч Э.Мөнхбаяр ахлагчтай 1-р баг

Дэд байрт- Ийгл телевизийн сэтгүүлч Г.Балжинням ахлагчтай 2-р баг

Гутгаар байрт- Amjilt.com сайтын сэтгүүлч С.Лхагвамандах ахлагчтай 3-р баг

Эмэгтэй:

Тэргүүн байрт- Ийгл телевизийн сэтгүүлч Б.Батцэцэг ахлагчтай 3-р баг

Дэд байрт- Zaluu.com сайтын сэтгүүлч Б.Батчимэг ахлагчтай 1-р баг

Гутгаар байрт- Зууны мэдээ сонины сэтгүүлч С.Уянга ахлагчтай 5-р баг шалгарч тус бүр алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулсан юм.

Мөн эрэгтэй шилдэг тоглогчоор Ийгл телевизийн сэтгүүлч Г.Балжинням, эмэгтэй шилдэг тоглогчоор МҮОНТВ-ийн сэтгүүлч Э.Өлзийнаран шалгарав. Харин хөгжөөн дэмжигчдийн дундах тэмцээнд ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Бүрэнбаатар, Zaluu.com сайтын сэтгүүлч Т.Болор нар бусдыгаа хошуучилжээ.

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв, Урьдчилан сэргийлэх хэлтэс болон  Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн алба хаагчид сэтгүүлчдийн багт хуваагдан тоглосон юм. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596927
0 эможи

keyboard_arrow_up