7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 20, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

админ
2018 оны 11 сарын 03

Arslan.mn

Нийслэл хотод 2018 оны 10 дугаар сарын 29-өөс 11 дүгээр сарын 03-ийг хүртэл долоо хоногийн хугацаанд болсон ОНЦЛОХ үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.  

Гурван түвшний огтлолцол бүхий ЯАРМАГИЙН ШИНЭ ГҮҮР хөдөлгөөний урсгалаа нээлээ

“Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн барилгын ажил дуусч, төслийн хүрээнд баригдсан авто зам, гүүрийн байгууламж өнгөрсөн баасан гарагт буюу 11 дүгээр сарын 02-ны өдөр нээлтээ хийж, замын хөдөлгөөнийг нэвтрүүлж эхэллээ. Яармагийн гүүрээр өдөрт 100 мянга орчим автомашин зорчдог бөгөөд өмнө нь нэг түвшний огтлолтой байсан тул ачаалал ихтэй, автомашины осол гарах нь ч их байжээ. Тус гүүрний хувьд гэрлэн дохиогүй, замын хөдөлгөөний огтлолцол байхгүй учир түгжрэл үүсэхгүй, хөдөлгөөний эрчим сайжирна гэж харж байна. Нийслэл хотод сүүлийн 60 жилийн хугацаанд гүүрэн байгууламжийг шинэчлээгүй байсан. Тэгвэл Туул гол дээгүүрх гурван том гүүрээ шинэчилж байна.  Үлдсэн хоёр гүүр болох Сонсголон, Баянзүрхийн гүүрүүд 2019 онд барилгын ажил нь дуусах аж. 

БАЯРТ МЭДЭЭ: Гурван түвшний огтлолцол бүхий ЯАРМАГИЙН ШИНЭ ГҮҮРЭНД 60-100 жилийн баталгаа өглөө Arslan.mn

НИТХ-аар Засаг даргын ажлыг хангалттай гэж үнэлсэн байна 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 19 дүгээр хуралдаанаар   нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2018 оны хэрэгжилтийн явц болон 2019 оны Улаанбаатар хотын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцлээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр “Хангалттай” гэсэн үнэлгээ тавихуйц хэрэгжсэн. Гэр хорооллыг хөгжүүлэх шинэ бодлого, шинэ стратегийн хүрээнд “Сервис центр буюу Дэд төв” байгуулах төслийг  Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд амжилттай хэрэгжүүлж, 200 өрх айл хашаандаа  халуун, хүйтэн устай холбогдож байна. Мөн Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэнээр орон сууцны цогцолбор хороолол байгуулах ажил эрчимтэй өрнөж байгааг сайшаасан байна. 

Arslan.mn

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ой тохиолоо

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ой тохиолоо. Ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд, нийслэлийн иргэд анхны шав тавьсан  “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, Монголын нууц товчоог залж, нийслэлийн сүлдэт хуур цэнгүүллээ. Одоогоос 379 жилийн тэртээ 1639 онд өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойд хэсэгт 1994 онд дурсгалын “Мэлхийт” хөшөөг босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм.

Arslan.mn

ОРЦ, ГАРЦ, ЗАМ ЧӨЛӨӨЛӨХ АЖЛУУД ЭРЧИМТЭЙ ХИЙГДЭЖ БАЙНА 

Нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүй өөрийн болгож барилга байгууламж, хашаа барьсан аж ахуй нэгжүүдийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар "Орц, гарц, чөлөөлөх" ажлын хэсгээс буулгах чөлөөлөх ажлыг хийж байна. Энэ ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Худалдаа хөгжлийн банкны барилгын хашааг татуулж явган хүний зам талбайг гаргуулсан байна. Тус банканд өөрийн хөрөнгөөр явган хүний замыг засч, тохижуулах чиглэл өгчээ. Мөн Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Жигжиджавын гудамж, "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн эзэмшил барилга буюу "Монтел"-ийн урд байрлах явган хүний зам талбайд баригдсан зөвшөөрөлгүй өргөтгөлүүдийг буулгаж, газар чөлөөлөлтийн ажлыг бүрэн  хийж дуусгасан байна. Энэ хавьд гар утас худалдан борлуулдаг хэсгүүд олон болж, зөвшөөрөлгүйгээр өргөтгөл хийсэн нь олон газар байсан. Тэд бүгд нийтийн эзэмшлийн зам талбайд саад учруулж, явган хүний зорчих хэсгийг хаасан байгаа учраас ийнхүү чөлөөлсөн байна. 

Arslan.mn

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо 

Хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Явган хүний зам, орц гарц чөлөөлөх ажлыг эрчимжүүлж ажиллах хэрэгтэй. Ирэх онд иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж зөвхөн хотын төвд орц гарц нээж чөлөөлөх бус гэр хорооллын гудамж зам, орц гарцыг чөлөөлөхөд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Нийслэлийн Газрын албанаас аж ахуйн нэгж байгуулагуудын кадастрын тусгал зургийг дахин нягталж хянах ажлыг эхлүүл. Олгогдсон газраас илүү гаргаж барилга байгууламж, хашаа барьсан иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй” гэсэн үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн юм. Мөн тэрбээр ирэх хичээлийн шинэ жил эхлэхэд нийслэлийн бүх сургууль хоёр ээлжээр хичээллэх бэлтгэл ажлыг бүрэн хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Arslan.mn

НХЭГ-аас “Тохирох ажилд зөв хүнийг“ арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний хүртээмж, чанар, үр ашгийг дээшлүүлэх, олон улсын чиг хандлагад нийцүүлэх, сайн туршлагыг туршин нэвтрүүлэх зорилгоор олон шинэлэг үйлчилгээг иргэдэд хүргэж байна. 
Энэ хүрээнд Карьер хөгжлийн төвтэй хамтран ажил идэвхитэй хайж буй иргэдийн зан төлөв, авьяас сонирхол, хандлага, ур чадварыг технологийн дэвшил ашиглан дэлгэрэнгүй тодорхойлж, карьер хөгжлийн цогц үйлчилгээг үе шаттай зохион байгуулан ажиллалаа. 
Үйл ажиллагааг карьер инкубатор, карьер үзэсгэлэн гэсэн 2 үе шаттай зохион байгуулсан ба эхний үе шатыг нэг сарын хугацаанд хэрэгжүүлж, ажил идэвхитэй хайж буй иргэдэд өөрийгөө таньж мэдэх, давуу болон сул талаа тодорхойлох, хөдөлмөрийн зах зээлд тавигдаж буй нийтлэг шаардлагуудад нийцэх, хүссэн ажилдаа ороход нь шаардлагатай карьер хөгжлийн цогц үйлчилгээг хүргээд байна. 

Arslan.mn

НХЭГ-ын дэргэдэх “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв“-ийн оюутан залуучууд туршлага судалж байна

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дэргэдэх Цагийн ажлын бирж, Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн оюутан залуучууд ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК-ийн үйл ажиллагаатай  танилцлаа. Уул уурхайн мэргэжил, ажлын орчин, өдөр тутмын үйл ажиллагаа, тус үйлдвэрийн ажилтан, албан хаагчдаас туршлага судалж ирээдүйн мэргэжилтэн, инженер болоход шаардлагатай мэдэлэг, мэдээлэлтэй болж байгаараа онцлогтой арга хэмжээ боллоо.

Arslan.mn

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд автобусны буудлуудыг цэвэрлэлээ

Нийслэлийн өдрийг угтан нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагын дунд болзолт уралдаан зарласан билээ. Уг уралдаантай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагын дунд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр их цэвэрлэгээ болон эцсийн зогсоолын U money карт борлуулах цэгүүдэд хяналт, шалгалтыг зохион байгуулсан юм

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд автобусны  буудлуудыг цэвэрлэлээ Arslan.mn

“Гоожингийн өндөр”-ийг Нийслэлийн өмчид авч, сэргээн засахаар боллоо

Хотын дарга Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн 1914-1919 онд амьдарч байсан хоёр давхар барилгыг 2018 оны арванхоёрдугаар сарын 1-ний дотор Нийслэлийн өмчид авах тухай захирамж гаргажээ. Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгал, Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан хоёр давхар барилга /Гоожингийн өндөр/-ыг Нийслэлийн өмчид эгүүлэн авах, анхны хэлбэр, хийц, бүтээцийг алдагдуулахгүйгээр сэргээн засварлахыг хариуцан зохион байгуулах Ажлын хэсэг байгуулахыг үүрэг болгосон байна. Мөн сэргээн засварлах ажлыг 2019 оны наймдугаар сарын 1-ний дотор хийхийг даалгажээ.

“Гоожингийн өндөр”-ийг Нийслэлийн өмчид авч, сэргээн засахаар боллоо undefined

Баянзүрхийн гүүрийн ажил үргэлжилж байна

Өнөөдрийн байдлаар гүүрийн хайрцган дам нурууны эхний алгасал болох 160 м хэсгийн доод хавтан, хавирган хавтан, дээд хавтангийн бетон цутгалтын ажил бүрэн хийгдэж дууссан. Үндсэн гүүрийн 52 шон суурь, 14 хувиарлах хавтангийн арматур зангидах хийгдсэн байна. Хайрцган дам нурууны эхний алгасал болох 160м хэсгийг хүчитгэх, шингэн зуурмаг цутгах ажил хийгдэж байна.

Баянзүрхийн гүүрийн ажил үргэлжилж байна undefined

"НОМИН”-гийн бонус картаар НИЙТИЙН ТЭЭВРЭЭР үйлчлүүлэх боломжтой

Үндэсний сүлжээ дэлгүүр Номин худалдаан төв, "Улаанбаатар Смарт Карт" ХХК-тай хамтарсан Umoney картыг худалдаанд гаргалаа. â€œÐÐžÐœÐ˜Ðâ€-гийн бонус картаар НИЙТИЙН ТЭЭВРЭЭР үйлчлүүлэх боломжтой Arslan.mn

Иргэдээс шалтгаалж шугам сүлжээний ажил удааширч байна

"Дэд бүтцийн төв"-ийн төслийн ажлын хүрээнд иргэний үүргээ биелүүлэхгүй хашаандаа шугам сүлжээний худаг ухуулахгүй гэсэн зарим нэг иргэдээс шалтгаалж дахин төлөвлөлтийн ажлын явц удааширч байгаа аж. Тиймээс Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг оршин суугчидтай уулзаж асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Нэг иргэн үүргээ биелүүлэхгүй эсэргүүцэл үзүүлж байгаагаас хугацаа алдаж иргэдийн эрх ашиг хөндөгдөж байна гэдгээ хэллээ.

Иргэдээс шалтгаалж шугам сүлжээний ажил удааширч байна Arslan.mn

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд 11 дүгээр сарын 01-ээс цахилгааны хөнгөлөлтөд хамрагдлаа 

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны долдугаар сарын 04-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор батлагдсан "Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос дараах шийдвэрийг гаргасан. Тэгвэл гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх журам маргаашаас эхэлж хэрэгжих нь. Энэхүү журамд,

-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувиар хөнгөлөх;

-Аймгийн төв болон арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлөх;

Дээрх хөнгөлөлт нь хүйтний улиралд буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжих бөгөөд оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд гэр хорооллын хэрэглэгчдийн хэрэглэсэн цахилгааны төлбөрт хөнгөлөлт үзүүлнэ.

Arslan.mn

НГХДБГ-аас “ДЭД БҮТЦИЙН ТӨВ“-ийн шугам сүлжээний ажлын явцын талаар иргэдэд мэдээлэл өглөө

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороон дээр хэрэгжиж буй гэр хорооллын инженерийн болон дэд бүтцийн хангамжийг сайжруулах, агаар хөрсний бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд “Дэд бүтцийн төв”-ийн шугам сүлжээний ажлын явцад иргэдийн зүгээс тавьж буй асуудлуудтай танилцах, зарим газрын эзэдтэй уулзаж үүссэн нөхцөл байдлыг газар дээр нь шийдвэрлэх ажлуудыг зохион байгууллаа.

Arslan.mn

Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтаар “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төсөл шалгарлаа

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ойн босгон дээр нийслэл хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж бүтээн байгуулалт хийсэн байгууллагуудыг тодруулдаг “Гаруда 2018” ёслол хүндэтгэлийн ажиллагаа болж шилдгүүдээ шалгарууллаа. Энэ жилийн тусгай байрт Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар хийгдэж буй “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төсөл шалгарлаа. Уг гүүрэн байгууламжийн хувьд шинэ гүүр нь  4 эгнээ бүхий 250 у/м урт, 20.5 м өргөнтэй, Д-рамп шинэ гүүр нь 276 у/м, 8.5 м өргөнтэй, хуучин гүүр нь 250 у/м, 9 м өргөнтэй юм. 

Arslan.mn

Нийслэлийн нутгийн захиргааны 5 байгууллагын 47 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх,  төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, чирэгдэлгүй, ил тод, түргэн шуурхай үйлчилгээг иргэдэд хүргэх зорилтын хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны 5 байгууллагын 47 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, нэгдсэн системд оруулах  ажил хийгдэж байгаа бөгөөд тус системийн ашиглалтын талаарх сургалт боллоо.Нийслэлийн нутгийн захиргааны 5 байгууллагын 47 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлнэ Arslan.mn

НАЗХГ: Ил зогсоолын төлбөрийг нэмэх замаар хөдөлгөөний ачааллыг бууруулна

Авто тээврийн үндэсний төвийн мэдээлснээр автомашины тоо жилд 16 хувиар нэмэгдэж байна. Мөн Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины тоо 540 мянга даваад байгаа юм. Үүнийг дагаад автомашины дулаан зогсоолын асуудал хөндөгдөж байна.

НАЗХГ: Ил зогсоолын төлбөрийг нэмэх замаар хөдөлгөөний ачааллыг бууруулна undefined

Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлж эхэлсэн “Дэд бүтцийн төв”-ийн ажлын явцаар мэдээлэл хийлээ

Гэр хорооллын суурьшлын бүсэд агаар хөрсний бохирдлыг бууруулах айл өрхүүдийг дэд бүтцэд холбох “Дэд бүтцийн төв” төсөл эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд хэрэгжиж эхэлсэн. 2020 он гэхэд нийт 50 байршилд “Дэд бүтцийн төв”-ийг барих зорилт тавин ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны хувьд агаар хөрсний бохирдол ихтэй бүсийн нэг юм. "Дэд бүтцийн төв” буюу гэр хорооллыг дэд бүтцийн сүлжээнд бүрэн холбох энэхүү төсөлд нийтдээ 14 га талбай, 285 байршил хамрагдаж байна. Гэр хорооллын өрхүүдийг цэвэр, бохир, дулааны шугам сүлжээнд холбоод зогсохгүй авто зам, явган хүний зам, гэрэлтүүлэг, камер зэргийг бүрэн шийдсэн иж бүрэн төслийг хэрэгжүүлж байна. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны “Дэд бүтцийн төв”-ийн төсөлд үндсэн 7 ажил хийгдэж байна. Үүнд: Дэд бүтцийн төв, цэвэрлэх байгууламж, цахилгааны ажил дотроо Телевиз дэд станцаас 110/35/10 кВ, 1200 метр хос 240 кабел “Дэд бүтцийн төв”-ийн зоорийн давхарт байрлах 2 ширхэг хуурай трансформаторт залгагдана. 105 дугаар дунд сургуулиас 1200 метр цэвэр усны шугам татах, “Дэд бүтцийн төв” дотор дулаан механикийн ажил иж бүрнээрээ хийгдэнэ,  “Дэд бүтцийн төв”-өөс төв магистрал шугамд  халуун усны өгөх, буцах, халаалтын өгөх, буцах, цэвэр ус гэсэн 5 шугамын лотги тавьж 6 худгын хамт 217 метр шугам татна. “Дэд бүтцийн төв”-ийг бохирын шугамтай холбох 387 метр шугам татах ажил хийгдэж байна. Айлуудын хашаанд ариутгах татуургын 92 худаг, дулааны 88 худаг татах юм байна. Ð§Ð¸Ð½Ð³ÑÐ»Ñ‚эй дүүрэгт хэрэгжүүлж эхэлсэн “Дэд бүтцийн төв”-ийн ажлын явцаас undefined

 

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596859
0 эможи

keyboard_arrow_up