COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

БАЯРТ МЭДЭЭ: Гурван түвшний огтлолцол бүхий ЯАРМАГИЙН ШИНЭ ГҮҮРЭНД 60-100 жилийн баталгаа өглөө

2018 оны 11 сарын 02

Arslan.mn

“Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн барилгын ажил дуусч, төслийн хүрээнд баригдсан авто зам, гүүрийн байгууламж өнөөдөр нээлтээ хийж, замын хөдөлгөөнийг нэвтрүүлж эхэллээ. Яармагийн гүүрээр өдөрт 100 мянга орчим автомашин зорчдог бөгөөд өмнө нь нэг түвшний огтлолтой байсан тул ачаалал ихтэй, автомашины осол гарах нь ч их байжээ. 

Тус гүүрний нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр, орлогч дарга Б.Индра, НИТХ-ын төлөөлөгчид болон БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөллүүд оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд:

Монгол улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангасан аюулгүй тав тухтай үйлчилгээг үзүүлэх авто зам, тэвээр ложистикийн сүлжээг өргөтгөх, зорилт тавин ажиллаж байна. Энэ зорилт болон Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан авто замын сүлжээг сайжруулах зорилгоор Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн барилгын ажлыг 2017-2018 онд хэрэгжүүлж өнөөдөр ийнхүү замын хөдөлгөөнийг нээж байна. 2017 оны таван сард шавыг нь тавьсан бол өнөөдөр ийнхүү богино хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлж, нийслэл хотод өнгө чанарын шинэ технологийг нэвтрүүлсэн гүүрэн байгууламжийг нийслэлчүүд бидэнд хүлээлгэн өгч байна. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор гудамж замын уулзвар, төмөр зам болон Туул гол дээгүүр шинэ гүүрэн гарцыг барьж байгуулах, нийслэл хотын авто замын сүлжээг өргөтгөхөөр тусгагдсан. Төлөвлөсөн ажил, тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд авто замын хүний нөөцийн чадварыг сайжруулах, шинэ техник технологи нэвтрүүлэх, авто замын ашиглалтын байдлыг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, төмөр зам, нарны зам дээгүүр гүүрэн байгууламж байгуулахаар ажиллаж байна.

БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын түр орлогч Ян Чин Дун: 

Arslan.mn “Гүүрийг барихад нийтдээ 30 сая орчим ам.долларын хөрөнгө оруулсан. Ашиглалтад орсны дараах нэг жилийн хугацааны засварын ажлыг манай талаас хариуцах бөгөөд бид Яармагийн гүүрэнд 100 жилийн чанарын баталгаа өгч байгаа. Мөн ирэх оны хоёрдугаар сард Хөшигийн хөндий дэх Монгол Улсын анхны хурдны зам ашиглалтад орно.

Үүний зэрэгцээ ирэх онд Завхан аймгийн 119, 114-р авто замын ажлыг дуусган ашиглалтад оруулахаар төлөвлөгдсөн. Түүнчлэн 2019 онд Налайхын 20.9 км авто зам, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв, Гэр хорооллын  дахин бүтээн байгуулалтын ажил, хоёр том боомтын дэд бүтцийн ажлыг манай  улсын Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү:

Arslan.mn

Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотын хувьд түүхэн үйл явдал болж байна. Анх удаа Улаанбаатар хотод олон түвшний огтлолцол бүхий гүүр нээлтээ хийж байна. Монгол Улсад шинэ дэвшилтэт техник, технологи шингэсэн олон түвшний огтлолцол бүхий гүүрийн төслийн ажил нь шинээр баригдах Яармагийн дэд төв, хотын захиргаа болон орон сууцны хорооллын бүтээн байгуулалтыг дэмжих, шинээр ашиглалтад орох Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг хотын төвтэй холбоход өндөр ач холбогдолтой. Үүнээс гадна авто замын хөдөлгөөний аюулгүй байдал болон нэвтрэх чадвар сайжрах, тэр хэрээр хөдөлгөөний ачаалал 2-3 дахин буурах чухал ач холбогдолтой юм. Тус гүүрний хувьд гэрлэн дохиогүй, замын хөдөлгөөний огтлолцол байхгүй учир түгжрэл үүсэхгүй, хөдөлгөөний эрчим сайжирна гэж харж байна. Нийслэл хотод сүүлийн 60 жилийн хугацаанд гүүрэн байгууламжийг шинэчлээгүй байсан. Тэгвэл бид Туул гол дээгүүрх гурван том гүүрээ шинэчилж байна. Эхний гүүр өнөөдөр ийнхүү ашиглалтад орж байгаа бол үлдсэн хоёр гүүрийг 2019 онд хүлээлгэж өгнө.

НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр:

Arslan.mn

Улс орны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах, Монголын зам барилгын аж ахуй нэгжүүд, компаниудад мэдлэг, дадлага, туршлагыг үлдээж байгаа 60-100 жилийн насжилттай тус гүүрийн барилгын ажлыг өнөөдөр ийнхүү хүлээлгэж өгч байна. Ирэх оны тавдугаар сараас тохижилтын ажлыг эхлүүлнэ. 

Төслийн ажлын захиалагчаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Хятадын зам барилгын тэргүүлэх компаниудын нэг Хятадын Төмөр замын 20-р товчоо групп корпораци, хяналтын зөвлөх үйлчилгээний компаниар ХБНГУ-ын “Эс Ар Пи Инженер Понсалтинг Монголиа “ ХХК амжилттай ажиллалаа. Улаанбаатар хотод Туул гол дээгүүр Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах, Баянзүрх болон Сонсголонгийн гүүрийг шинээр барих, төмөр зам, Нарны зам дээгүүр Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцын төслүүдийн хүрээнд нийт 5.75 км авто зам, 2.86 км гүүрэн байгууламжийн барилгын ажлуудыг хэрэгжүүлж байна. 

НАЗХГ-ын орлогч дарга Б.Индра:

Arslan.mn

Суурьшлын бүс Яармагруу тэлсэнтэй холбоотойгоор энэ чиглэлд авто машины хөдөлгөөн нэмэгдэж түгжрэл үүсэх болсон. Яармагийн түр гүүрийг нэг жилийн хугацаанд ашиаглах ёстой байсан ч бид таван жил ашигласан. Энэ гүүр ашиглалтад орсноор тухайн бүсийн түгжрэл 2-3 дахин буурна гэсэн судалгаа гарсан. БНХАУ-ын Төмөр замын 20-р товчоо групп корпорацийн барьсан уг гүүрэн байгууламжийн шинэ гүүр нь 4 эгнээ бүхий 250 урт метр, хуучин гүүртэй нийлээд зургаан эгнээтэй, 20.5 метр өргөн, Д рамп шинэ гүүр нь 276 урт метр, 8.5 метр өргөн бол хуучин гүүр нь 250 метр урт, 9 метр өргөн, 57 метр урттай тунелтэй юм.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596849
2 эможи

keyboard_arrow_up