COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ОХУ-аас Монгол улсад нийлүүлэх хөдөө аж ахуйн техникийн экспортыг Внешэконом банк санхүүжүүлж байна

2018 оны 11 сарын 02

Монгол улсад ОХУ-ын хөдөө аж ахуйн зориулалттай техник нийлүүлэх төслийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банк ОХУ-ын Внешэконом банктай 8,4  сая еврогийн  үнийн дүн бүхий зээлийн хоёр гэрээ байгууллаа. Одоогоор эхний ээлжийн  5,2 сая еврогийн үнийн дүн бүхий тоног төхөөрөмжийн сонголтыг хийгээд байна. Гэрээнд Монголын талаас МУХБ-ны Тэргүүн дэд захирал Чулуунбатын Энхбат, ОХУ-ын талаас Внешэконом банкны Ерөнхий захирлын орлогч Даниил Алгульян нар гарын үсэг зурлаа.

Энэхүү төслийн хүрээнд хөдөө аж ахуйн томоохон  нийлүүлэгчид болох  “Ростсельмаш”,“ Клевер”,“Монгол улсад ОХУ-ын хөдөө аж ахуйн зориулалттай техник нийлүүлэх төслийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банк ОХУ-ын Внешэконом банктай 8,4  сая еврогийн  үнийн дүн бүхий зээлийн хоёр гэрээ байгууллаа. Одоогоор эхний ээлжийн  5,2 сая еврогийн үнийн дүн бүхий тоног төхөөрөмжийн сонголтыг хийгээд байна. Гэрээнд Монголын талаас МУХБ-ны Тэргүүн дэд захирал Чулуунбатын Энхбат, ОХУ-ын талаас Внешэконом банкны Ерөнхий захирлын орлогч Даниил Алгульян нар гарын үсэг зурлаа.

Энэхүү төслийн хүрээнд хөдөө аж ахуйн томоохон  нийлүүлэгчид болох  “Ростсельмаш”,“ Клевер”, “Воронежсельмаш” болон “Велес” зэрэг үйлдвэрлэгчид Монгол улсад үр тарианы комбайн, трактор, хадагч зэрэг 240 ширхэг тоног төхөөрөмж  нийлүүлэх юм.

Тухайн төсөл нь хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд 2017 онд тухайн хоёр банк хамтран хөдөө аж ахуйн техникийг манайд нийлүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596848
0 эможи

keyboard_arrow_up