COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага явагдах газрууд

2018 оны 10 сарын 20

ТАНИЛЦ: Дүүргүүдийн цэрэг татлагын байршлууд Arslan.mn

2018 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн тэгш эрхтэйгээр эрх орноо хамгаалах, цэргийн алба хаана гэсэн үндсэн үүрэгтэй. Энэ дагуу Монгол Улсын Их хурлаас шийдвэр гаргаж 5 албыг бий болгосон. Энэ таван албыг зохион байгуулах үндсэн үүргийн орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд гүйцэтгэдэг.

Өмнө нь зөвхөн цэргийн албанд явдаг байсан бол одоо таван албанд явдаг болсон. Үүнд: Монгол Улсын Зэвсэгт хүчин Хил хамгаалах байгууллагад 1 жилийн хугацаатай үүрэг гүйцэтгэж байна. Оюутан цэргийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Их дээд сургуулийн 1-дүгээр курсийн оюутнууд хамрагддаг. Цэргийн дүйцүүлэх албыг 18-25 насны залуучууд хаадаг. Гэрээт цэргийн алба хааж байна. Монгол Улсын Батлан хамгаалах салбараас иргэддээ ажлын байр бий болгож байгаа юм.

Дүүргүүдийн цэрэг татлагын байр

БГД – “Оюуны ундраа” цогцолбор сургууль /96-р сургууль/

БЗД – Ерөнхий боловсролын 14-р сургууль

СБД – Ерөнхий боловсролын 31-р сургууль

СХД – “Ирээдүй” цогцолбор сургууль /83-р сургууль/

ХУД – Ерөнхий боловсролын 34-р сургууль

ЧД – Ерөнхий боловсролын 5-р сургууль

НД – Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв

БХД – “Хангай” цогцолбор сургууль

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596233
0 эможи

keyboard_arrow_up