COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Талийгаач Д.Батсайханы гэр бүлд ЦЕГ-ын даргын тушаалаар 76 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгоно

2018 оны 10 сарын 19

Arslan.mn

Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханы гэр бүлд 76 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг олгохоор болжээ.

Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйл. “Нийгмийн баталгаа”, 86.1. “Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагын улмаас амь насаа алдсан тохиолдолд 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн алба хаагчийн сарын үндсэн цалингийн дунджаар тооцож түүний гэр бүлд нэг удаа олгоно” гэж заасан байдаг. Үүний дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №Б/725 тоот тушаалаар Д.Батсайханы гэр бүлд талийгаачийн 120 сарын үндсэн цалин болох 76.757.640 төгрөгийн тэтгэмжийг нэг удаа олгохоор шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
1
confuse an post
1
angry an post
596216
18 эможи

Өсөхөө
2018-10-21 14:20
Үнэнгээсээ өгөөрөй
зочин
2018-10-20 12:30
цег ѳгч гийгүүлж буй биш хуультай юм. чиний чадах зүйл цагдаагийн сургуульд оруулар гэхдээ оруулнаа гэж хуурах биш батламж гэрчилгээ ѳгѳх .зг.т 3 байр олгож ѳгѳѳч гэж хүсэлт тавихаасаа бол айна
keyboard_arrow_up