COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд хүч нэмэрлэнэ

2018 оны 10 сарын 19

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд хүч нэмэрлэнэ

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэстэй хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” үйл ажиллагааг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна. 

Өнөөдөр /2018.10.18/ үйл ажиллагааны эхний үе буюу “Хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” хэлэлцүүлэг “Жанжин” клубт болж дүүргийн төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцож гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хэрхэн хамтарч ажиллах тухайгаа хэлэлцсэн юм. Нийслэлийн Баянзүрх дүүрэг нь хүн амын нягтаршил ихтэй үүнийгээ дагаад гэмт хэрэг, зөрчлийн гаралт өндөртэй байдаг. Тиймээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоо, хувь нэмэр чухал гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа.

Энэхүү хэлэлцүүлгийн үеэр иргэдээс гаргасан санал, санаачилгуудыг үндэслэн зөвлөмж боловсруулах, тодорхой үйл ажиллагаануудыг зохион байгуулах төлөвлөгөө, чиглэл гаргаж эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад уламжлах, тэдний дэмжлэгийг авч бодит ажил болгон хэрэгжүүлж ажиллах юм байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596214
0 эможи

keyboard_arrow_up