COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Цагдаагийн биед халдсан хоёр этгээдийг яллагдагчаар татан хорьжээ

2018 оны 10 сарын 19

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас  Б.Энхбаяр, Т.Лундаа нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг ирүүлсэн байна. 

Шүүх прокурорын саналыг үндэслэн яллагдагч Т.Лундаа, Б.Энхбаяр нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан яллагдагчаар цагдан хорих тухай прокурорын саналыг хүлээн авах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.  

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Т.Лундаа, Б.Энхбаяр нарыг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. 

 

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596200
0 эможи

зочин
2018-10-20 12:54
тѳрийн ажилтныг албан үүрэгтэй нь холбогдуулан алах. хар тамхи. хүүхэд хүчиндэх.олоноор ба тарчлаах. гэр бүлээр нь хүн алах .хүүхэд ба жирэмсэн эмэгтэйг алах. гм хэрэгт цаазлах ялтай бодох ёстой.америк хлхирогчдын ѳмнѳ цаазладаг. цаазын ялыг гэмт хэрэг бууруулах гэж оноогооггүй.хийсэн хэрэгт нь ѳгч буй ял.их мэдэгч нар буруу онолддог.тэгвэл залиласан гэмтэнг яллахдаа залилангийн хэрэг бууруудах гэж ялалаа гэх үү.ялыг хийсэн хэрэгт нь ялладаг..америк ѳѳрѳѳ цаазладаг бж бусдыг хорьдог нь муу гениүд бусад оронд үржиж тэр ороныгоо хохироог гэсэн бодлого бишүү.цааз хамгийн зѳв.татварын мѳнгѳѳр ялтанг тэжээж бас үргүй зардал гаргах уу
иргэд
2018-10-19 11:30
Энэ хугацаанд эрүүгийн хуулинд цаазын ялыг маш шуурхай буцаан суулгаж,энэ яргачингуудыг цаазаар авахыг хүсэж байна,Элбэгдоржын цаазын ялгүй болгож тарьсан гай олон байх тул тэр этгээдэд хариуцлага тооцохыг монголчууд хүсэж шаардаж байгаа шүү.
keyboard_arrow_up