COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Хан-Уулд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаанд оролцохыг урьж байна

2018 оны 10 сарын 17

Хан-Уул дүүргийн брэнд бүтээгдэхүүнийг нэмэгдүүлж, үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулж, тэдний ашиг орлогыг өсгөх зорилгоор зохион байгуулагддаг “Хан-Уулд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа уламжлал ёсоор 2018 оны 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд 10.00-19.00 цагийн хооронд дүүргийн Соёлын ордонд явагдах гэж байна.
Иймд дүүргийн жижиг дунд үйлдвэр эрхлэгч, өрхийн бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд та бүхэн ТАЛБАЙН ТҮРЭЭСГҮЙ зохион байгуулагддаг тус үзэсгэлэн худалдаандаа өргөнөөр хамрагдана уу. Бүртгэл 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуустал Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвд хийгдэнэ.

Бүрдүүлэх материал:

– Иргэний үнэмлэхний хуулбар /хувь хүн/

– Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар /аж ахуйн нэгж/

– Бараа бүтээгдэхүүний танилцуулга

Харилцах утас: 7000-7012, 88105485

ХАН-УУЛЫН БРЭНДИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596138
1 эможи

keyboard_arrow_up