COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Иргэдийн банкны картын туузан мэдээллийг хуулбарлан АТМ-аас мөнгө авдаг этгээдүүдийг илрүүлэв

2018 оны 10 сарын 16

Arslan.mn

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс иргэдийн банкны картын туузан мэдээллийг тусгай төхөөрөмжөөр хуулбарлан бэлэн мөнгөний машин /АТМ/-аас мөнгө гаргаж авдаг рестораны зөөгчдийг илрүүлэн шалгаж байна.

Тус хэлтэст “Өөрөө ямар ч гүйлгээ хийгээгүй байхад банкны данснаас зарлага гараад байна” гэх мэдээлэл иргэдээс иржээ. Энэ дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж дээрх хэргийг үйлдсэн Н, Э нарыг сэжигтнээр татав.

Тэд Улаанбаатар хотын төвд байрлах ресторануудад үйлчлэгч, зөөгчөөр ажилд орж үйлчилгээний төлбөрөө банкны картаар хийсэн нийт 16 иргэний картын мэдээллийг хуулбарлан ашигласан болохыг тогтоон шалгаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
596087
2 эможи

keyboard_arrow_up