COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“ЭЕРЭГ–ЭХ ОРОН” аян үргэлжилж байна

2018 оны 10 сарын 16

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай хамтран “Эерэг–Эх орон” сэдэвт аян хэрэгжүүлж байгаа бөгөөд цэргийн алба хааж байгаа залуучуудад хотын соёлч иргэний эерэг хандлагыг төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох сургалт, нөлөөллийн ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Аяны хүрээнд есдүгээр сарын 7-ны өдрөөс энэ сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд Зэвсэгт хүчний 337, 350, 284, 089, Нэгдсэн Лаборатори, 189 дүгээр цэргийн ангийн ажилтан, алба хаагчдад “Гэр бүлийн харилцаа”, “Цалин, орлогоо зөв удирдаж, сэтгэл хангалуун амьдралыг бүтээх нь” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа. Сургалтын үер залуучуудад гэр бүлийн тогтвортой харилцааг хэрхэн бий болгох, гэр бүлд эхнэр, нөхрийн хүлээх үүрэг хариуцлага, хүүхдийн хөгжил, төлөвшилд гэр бүлийн харилцаа хэрхэн нөлөөлөх нь, бэрхшээлийг даван туулах чадвар, асуудлыг эерэгээр шийдэх гарц олох, эерэг хандлагыг төлөвшүүлэх талаар мэдээлэл өгсөн юм.

Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон залуучуудад эерэг хандлага төлөвшүүлж, нийгмийн сэтгэл зүйд давамгайлсан сөрөг уур амьсгалыг өөрчлөх, ёс суртахуун, хариуцлага, харилцааны эерэг соёлыг нэмэгдүүлэх, гэр бүлийн боловсрол олгох зорилгоор энэхүү аяныг 2018 оны 06 дугаар сараас эхлэн 2018 оны 10 дугаар сар хүртэл Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай хамтран Улаанбаатар хүрээний цэргийн ангиудад зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596064
0 эможи

keyboard_arrow_up