COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ШӨНИЙН СУРВАЛЖЛАГА: Иргэдийн амгалан тайван амьдарлын төлөө цагдаагийн алба хаагчид ажиллаж байна

2018 оны 10 сарын 16

Arslan.mn

Өнгөрсөн баасан гарагийн орой Цагдаагийн алба хаагчдын албан үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын ажлын онцлог, Улаанбаатар цагдаагийн хүрээний машинт эргүүлийн автомашины 25 хувийн шатахууны нэмэгдэл шатахуун, цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын дүрэмт хувцасны хангалт, дүрэмт хувцасны дэлгүүрийн үйлчилгээ, хоногийн нөхцөл байдлын талаар болон ЦЕГ-аас хэрэгжүүлж буй тусгай хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийн хангалтыг газар дээр нь танилцуулж, шөнийн сурвалжлага хийв.
 
Уг арга хэмжээний хүрээнд нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж байгаа машинт эргүүлийн автомашин болон эрүүлжүүлэх байрны тохижилт, өөрчлөлт, ачаалал, замын цагдаагийн хяналтын постын ачаалал, алба хаагчдын үүрэг хариуцлага зэрэг олон асуудлыг хөндөж байсан юм.  2018 оны есөн сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд 20.525  гэмт хэрэг бүртгэгдсэнээс 38.8 хувийг хулгайлах, 22.3 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 16.9 хувийг залиллах, 5.7 хувийг дээрэмдэх, 0.4 хувийг гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг тус тус эзэлж байна. Гарсан гэмт хэргийн 29 хувь нь 22.00-06.00 цагт буюу шөнийн цагаар үйлдэгдсэн байна.

Arslan.mn
 

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөн:

“Улсын хэмжээнд эхний 9 сарын байдлаар  145.475 гомдол мэдээлэл бүртгэгдсэний 79.910 буюу 54.9 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна.  Нийслэлийн цагдаагийн газраас Улаанбаатар хотын гудамж, талбай, олон нийтийн газар согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр “Эмзэг цэг” эрүүл хяналтын шалгалтын арга хэмжээг нэг жилийн хугацаатай зохион байгуулан ажиллаж байгсая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна. 2018 оны эхний 9 сарын байдлаар нийт 28 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлж, шийдвэрлүүлэн ажиллаад байна” гэлээ.аа юм байна. Энэ ажлын хүрээнд 3144 зөрчил илрүүлэн, 249 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна. 2018 оны эхний 9 сарын байдлаар нийт 28 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлж, шийдвэрлүүлэн ажиллаад байна” гэлээ.

Энэ удаагийн шөнийн сурвалжлагаар сэтгүүлчдийн баг гарч Цагдаагийн алба хаагчдын албан үүрэг гүйцэтгэж байгаа болон ажлын онцлог, гэмт хэрэг ихээр гардаг газруудад очиж нөхцөл байдалтай нь танилцлаа. 

БАЯНГОЛ ДҮҮРГЭЭР ...

Цагдаагийн алба хаагчидтай сурвалжлагын багийнхан эхлээд Баянгол дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтсийн ажлын онцлог,нөхцөл байдалтай танилцаж, тодруулга хийлээ. Баянгол дүүрэгт 2018 оны 10-р сарын 12-ны баасан гарагийн оройн 11:30 минутын байдлаар зөрчлийн 6 дуудлага, гэр бүлийн хүчирхийллийн 4 дуудлага ирснийг тус хэлтсийн нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа жолооч, Ахлах ахлагч П.Банямөнх ажлын онцлог,нөхцөл байдлын талаар товч тодруулга өглөө. 

Arslan.mn

Ахлах ахлагч П.Баянмөнх хэлэхдээ "дээр дурьдсан гэр бүлийн хүчирхийллийн 4 дуудлаганаас 1 нь худал мэдээлэл өгсөн. Дуудлага өгсөн иргэн н.Мөнхтуяа гэгч нь дуудлага өгсөн хаяган дээрээ байдаггүй, 26-27 насны эмэгтэй байнгын архи уудаг, архинд донтох өвчтэй иргэн болохыг тогтоож, худал мэдээлэл өгсөн болохыг тогтоосон. Бусад гэр бүлийн хүчирхийллийн 3 дуудлагаас 3 хүнийг эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэж өгч, аюулын зэргийн үнэлгээ хийгдсэн байж байна. Иргэд худал мэдээлэл өгөх, цагдаагаар тоглох зэрэг асуудал нэлээдгүй гардаг. Худал мэдээлэл өгснөөр цагдаагийн байгууллага тухайн иргэнийг олж тогтоож зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцон ажилладаг болохыг иргэддээ анхааруулмаар байна." гэлээ. 

Arslan.mn

Дашрамд сонирхуулахад улсын хэмжээнд нийтэд авч үзэхэд энэ оны 9 сарын байдлаар 145.475 гаруй гомдол мэдээлэл ирсэнээс 79.910 буюу 54,9 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна. Мөн 20.525 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 7958 буюу 38,8 хувийг хулгайлах, 4583 буюу 22,3 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 3468 буюу 16,9 хувийг залилах, 1175 буюу 5,7 хувийг дээрэмдэх, 92 буюу  0,4 хувийг гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг тус тус эзэлдэг байна. 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГЭЭР ...

Сурвалжлагын багийнхан цаашлаад Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтсийн эрүүлжүүлэх байранд очиж, нөхцөл байдлыг нь сурвалжиллаа. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн эрүүлжүүлэхэд саатуулагдаж буй эдгээр хүмүүс цагдаагийн алба хаагчдыг хэл амаар тасралтгүй доромжлон орилох, элдвээр чимээ шуугиан гаргаж байгааг сэтгүүлч миний бие өнгөц харахад л  цагдаагийн ажил ямар их тэвчээр, дэг шаарддаг хэцүү ажил болох нь эндээс мэдрэгдсэн юм. Өргөсөн тангарагатаа үнэнч бай, иргэд олон нийтийнхээ төлөө цаг наргүй үүргээ ухамсарлан ажиллах ёстой хэмээн хөндлөнгөөс шүүмжилдэг боловч яг ажлын байран дээрээ цагдаагийн алба хаагч гэхээсээ илүү хувь хүнээс ямар их тэвчээр, хариуцлага, зохицуулах чадвар шаарддаг нь илхэн харагдаж байсныг онцлоё. 
Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтсийн эрүүлжүүлэх байр хариуцсан ахлах байцаагч, Цагдаагийн хошууч Б.Идэрболдоос зарим зүйлийг тодруулсан юм.

Цагдаагийн хошууч Б.Идэрцог : Сонгинохайрхан дүүргийн хувь нийслэлийн хамгийн том, хүн ам ихээр суурьшсан дүүрэг. Өдөрт дунджаар 100 гаруй дуудлага мэдээлэл ирдэг. Гэмт хэрэг, зөрчил, согтууруулах ундаа хэрэглэсэн дуудлага гэх мэт. Үүнээс насанд хүрээгүй хүүхэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, өөрийгөө удирдан жолоодох чадваргүй тохиолдолд хүүхдийн эх, эцэг, асран хамгаалагчидтай холбогдон хүүхдийг нь өгч явуулдаг. Эрүүлжүүлэх байранд хүүхдийг насанд хүрэгчдээс тусад нь хамгаалдаг байгаа. Ганцааранг нь тусгайлан хорьсон тохиолдолд хүүхдийн архийг гаргах, хордлого тайлах арга хэмжээг авч ажилладаг. Өдөр бүр ирдэг дуудлага мэдээллээс харахад эцэг, эх, асран хамгаалагчдын хүүхдүүддээ тавих хяналт, анхаарал сул, тэдэнд зөвөөр үлгэр дууриалал үзүүлэх тал дээр нэлээн дутмаг байгаа нь харагддаг. Ихэвчлэн насанд хүрээгүй хүүхдүүд ааж, ээж, асран хамгаалагчтайгаа дэлгэрэнгүй ярилцаж, ойлголцоогүйн улмаас гадны нөлөөлөлд амархан автах, хорт зуршилд уруу татагдах явдал үүсч байна. Тиймээс эцэг, эхчүүддэ хандаж хэлэхэд насанд хүрээгүй хүүхэдтэйгээ тогтмол ярилцаж, тэдэнд тавих анхаарлаа битгий сул тавьж, хяналтгүй байлгаач ээ хэмээн хүсмээр байна. Ийм энгийн гэр бүлийн хариуцлага байхгүйн улмаас хүүхдүүд гэмт хэрэг үйлдэх, хохирогч болоход ойрхон байна.

Arslan.mn

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБААР ... 

Шөнийн сурвалжлагын сүүлийн газар болох Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтэст бид 01.30 минутанд очиж, сурвалжлага хийсэн юм. Шөнийн цагаар согтуугаар жолоо барьсан гэх зөрчил, дуудлага ихээр ирж байлаа. Дуудлагын дагуу сурвалжлах баг зөрчил гарсан газар дээр нь очиж байдлыг харахад согтуугаар машин барьж явсан эмэгтэйд замын цагдаа шаардлага тавихад бас л хэл амаар доромжлох, биед нь халдах, хувцас хэрэглэлийг нь урах заамдах, цохих үйлдлийг замын цагдаагийн алба хаагчид үзүүлж, дүрэм зөрчиж, зөрчил гаргаснаа огт ойлгохгүй байсан юм. Энэ бол наад захын л нэг жишээ. Энэ мэтчилэн манай иргэд өөрсдөө дүрэм зөрччихөөд хуулийн дагуу шаардлага тавьсан алба хаагч руу дайрч, доромжлох нь хэр ёс зүйтэй, өөрсдийгөө өмөөрөх шалтгаан болох вэ гэдгийг бодох л хэрэгтэй санагдлаа.

Arslan.mn

Arslan.mn

Ингээд албан үүргээ гүйцэтгэж явсан Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, Цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас ажлын байрны нөхцөл, техник, тоног төхөөрөмжийн хүртээмжийн талаар товч тодруулга авлаа. 

Arslan.mn

Цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат: Тээврийн цагдаагийн албаны хувьд дуудлага мэдээлэлд явдаг тээврийн хэрэгслүүд 5 дахь жилдээ ашиглагдаж байна. Замын цагдаагийн онцлог гэвэл өдөрт 2 офецир 2 ээлжээр ажилладаг. Өглөө 07-14 цаг хүртэл, 14.00-21.00  цаг хүртэл нэг машин л явдаг. Оройн 21 цагаас өглөө болоход нөгөө машин маань дахиал явдаг. Ингээд 24 цаг тасралтгүй явж байгаа машинуудын хувьд элэгдэл, хорогдол ихтэй эдэлгээ богино байдаг. Тиймээс техник хангамжийн эдэлгээ тал дээр дороо муудаж, хуучрах, эдрэх асуудал гардагыг эс тооцвол тоног төхөөрөмжөөр албанаас хангаж өгөхийг зорьдог. Замын цагдаа нарын хувьд шаардлага тавьсан жолоочид зодуулах, бүлэглүүлэх гэх мэт асуудлууд маш ихээр гардаг. Албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдах харамсалтай хэргүүд удаа дараа гарсан. Энэ мэтчилэн дахин алба хааж буй албан хаагчдын эрх ашиг бүү хөндөгдөөсэй. Ард иргэдийн аюулгүй байдлын төлөө үүргээ ухамсарлан, гадны аливаа нөлөөллөөс үл хамааран ажилладаг нийт цагдаагийн алба хаагч нартаа ажлын амжилтыг хүсье. Иргэд олон нийтэд хандаж хэлэхэд та өөрийнхөө болон бусдын амь нас, эд хөрөнгийг хохироохгүйн тулд замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэх, архи согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байхыг анхааруулж байна.
Монгол улсын цагдаагийн байгууллагын хэмжээд өнгөрсөн хугацаанд 70 гаруй албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад харамсалтайгаар амь насаа алдсан судалгаа байдаг. Үүнээс замын цагдаагийн албаны хэмжээнд нийт 15 алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан байна. Одоогоос 17 жилийн өмнө буюу 2001 онд Д.Ганбат ХУД-ийн нутагт хуучнаар АЖ-3ын уулзварт албан үүрэг гүйцэтгэж байхдаа бусдын гарт амь насаа алдсан байна. Тухайн үед 2000 онд хууль бусаар орж ирсэн спиртний хэргийг илрүүлээд сарынхаа цалингаар шагнуулаад сэтгэл өндөр байсан боловч, 6 сарын дараа бусдын гарт амь насаа алдсан эмгэнэлтэй явдал байдаг. Энэ мэтээр цагдаагийн алба хаагчдын эрх ашиг хөндөгдөж,  хариуцлага өндөртэй, хүнд хэцүү гэдгийг энэхүү сурвалжлагаараа харуулахыг зорилоо.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596063
0 эможи

keyboard_arrow_up