COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн албаны 13 ажлын байранд 24 хүн өрсөлдөж байна

2018 оны 10 сарын 16

“Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу ээлжит сонгон шалгаруулалтыг Төрийн Албаны Зөвлөл /ТАЗ/-өөс зохион байгуулж байгаа ба одоогийн байдлаар  13 ажлын байранд 24 төрийн албан хаагч өрсөлдөж байна.

Энэ удаагийн сонгон шалгаруулалтад:

  • Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга, Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга, Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга , Эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтсийн дарга,
  • Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга
  • Үндэсний хөгжлийн газрын Бүртгэл, мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн дарга, Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын хэлтсийн Судалгаа, шинжилгээний албаны дарга
  • Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга,
  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга гэсэн 13 ажлын байранд удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулж байгаа юм. 

Сонгон шалгаруулалтын бүртгэлд нийт 29 төрийн албан хаагч бүртгүүлж, шалгалтад оролцсоноос тав нь эхний шатны шалгаруулалт буюу “Удирдах ур чадварын түвшингийн шалгалт”-д авбал зохих оноогоо авч чадаагүй учир дараагийн шатны шалгаруулалтад орох боломжгүй болжээ. Үлдсэн хүмүүсийн шалгаруулалт үргэлжилж байна.

Эх сурвалж: Монгол Улсын Төрийн Албаны Зөвлөл

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596061
0 эможи

keyboard_arrow_up