COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Цагдаагийн биед хүнд гэмтэл учруулсан этгээдүүдэд хавтаст хэрэг нээн шалгаж байна

2018 оны 10 сарын 16

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн байгууллагаас ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийн биед гэмтэл учруулж хэргийн газрыг орхин зугтсан хоёр этгээдийг баривчилсан тухай болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Залилангийн гэмт хэрэгт холбогдсон гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байна гэх мэдээлэл бидэнд ирсний дагуу дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн Бэлх 114 чиглэлийн алба хаагчид тухайн газарт очсон байгаа. Уг газарт очиход залилан мэхлэх гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан хоёр этгээд Тоёота Прадо маркын авто машиныг унаж, зугтах үедээ цагдаагийн алба хаагчид хүнд гэмтэл учруулсан. 

Уг этгээдүүдийн унаж явсан тээврийн хэрэгслийг 14 орчим цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Халзангийн даваа орчмоос олсон. Сэжигтэн этгээдүүд тээврийн хэрэгслээ орхиж, уул руу зугтсан мэдээллийн дагуу алба хаагчид тухайн хэсгийн бүслэн хаан, эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, 22:30 минут орчимд баривчилжээ.

Сэжигтэн Б.Энхбаяр нь их хэмжээний хохиролтой залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэн Баянзүрх дүүргийн шүүхээс хоёр удаа, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс тус тус эрэн сурвалжлагдаж байжээ.

Ажил хэргээ гүйцэтгэж яваад хүнд гэмтсэн алба хаагчид яаралтай эмнэлгийн туслалцаа үзүүлсэн байна. Гэмтэл согог судлалын үндлэсний төвийн Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн бөгөөд хагалгаанд орсон талаар мэдээлж байна. Биеийн байдал нь хүнд байгаа аж.

Дээрх этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлд зааснаар Ажил үүрэгтэй нь холбогдуулан хүнийг алах завдсан гэх үндэслэлээр хавтас хэрэг нээх юм.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596060
0 эможи

Зочин
2018-10-16 13:11
Энэ дэд хурандаа 15 ны цагдаад баригдчихсан байгаа юм уу? Тэгэж л уншигдаж байна даа энэ зураг
keyboard_arrow_up