COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Өнөөдөр Дэлхийн хүнсний өдөр“

2018 оны 10 сарын 16

Arslan.mn

Энэхүү өдрийг 1981 оны аравдугаар сарын 16-наас эхлэн дэлхий дахинд тэмдэглэн өнгөрүүлэх болсноос хойш өдгөө 34 жилийн нүүрийг үзэж байна.

Жил бүр энэхүү өдрийг өлсгөлөн, ядуурал, хоол тэжээлийн дутагдал, хомсдлыг бууруулах, хүнсний баталгаат болон аюулгүй байдлыг хангахад чиглэсэн онцлох сэдвийн хүрээнд тухайн сэдэвт төр, олон нийт, хамтын нөхөрлөлийн анхаарлыг хандуулах зорилго агуулан тэмдэглэн өнгөрүүлдэг.
Өнөөдөр дэлхийн хүн амын 11.3 хувь нь өлсгөлөнд нэрвэгдээд байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн хэмжээнд 805 сая орчим хүн өдөрт хоол хүнсээр дамжуулан авбал зохих 2100 калорийг авч чадахгүй байна.

2010 оны тооцоогоор, дэлхийн хэмжээнд жилд 7.6 сая хүүхэд буюу өдөрт 20 мянга гаруй хүүхэд амиа алддаг бөгөөд тэдний бараг тэн хагас нь хоол хүнсний дутагдлын улмаас амиа алдахад хүрч байна.

Дэлхийн өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн бараг 98 хувь нь ядуу буурай улс орнуудын иргэд аж. Хөгжиж буй улс орнуудад 15 хүүхэд тутмын 1 нь өлсгөлөнгөөс улбаатай өвчний улмаас таван нас хүрэхээсээ өмнө хорвоог орхиж байна.

Өнөөдөр дэлхийн хэмжээнд тураалдаа орсон 5-аас доош насны 155 сая хүүхэд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596014
0 эможи

keyboard_arrow_up