COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Багшийн дээд болон Цэцэг төвийн уулзвар шар тэмдэглэгээтэй боллоо

2018 оны 10 сарын 15

Arslan.mn

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулга ирэх сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх билээ.

Дүрмийн хэрэгжилтийг хангах, Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах чиглэлээр зарим замын уулзвар болон гол замтай нийлсэн гарцтай хэсэгт шар дөрвөлжин тэмдэглэгээ /Yellow intersectoin/ хийх ажлыг зохион байгуулж байгаа.

Шар тэмдэглэгээг эхний ээлжинд нийслэлийн дөрвөн томоохон уулзварт хийхээр төлөвлөснөөс Багшийн дээд болон Цэцэг төвийн уулзвар дээр хийжээ.

Arslan.mn

Төлөвлөсөн дөрвөн уулзвар:

  •  Цэцэг төвийн уулзвар /хийгдсэн/
  • Цаг уурын уулзвар
  • Багшийн дээдийн уулзвар /хийгдсэн/
  • Байгалийн түүхийн музейн уулзвар

Замын хөдөлгөөн, уулзвар болон хөндлөн замууд дээр түгжрэл, саатал ихтэй байхад "Зогс шугам"-ын ард зогсолгүй уулзварт орж, хөндлөн чиглэлд яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж, түгжрэлийг үүсгэдэг зөрчил манай жолооч нарын дунд ихээр ажиглагддаг.

Тэгвэл ачаалал ихтэй уулзварууд дээр хийгээд буй шар зураас нь хөндлөн зам, уулзварууд дээр түгжрэл үүссэн үед ойртон ирсэн тээврийн хэрэгсэл саад болохоор байвал жолооч нарыг орохыг хориглосон хэсгийг тэмдэглэсэн тэмдэглэгээ юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595999
1 эможи

keyboard_arrow_up