COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Шүүгчдийн ажлын ачаалал харилцан адилгүй байна гэв

2018 оны 10 сарын 15

Arslan.mn

Шүүх, захиргааны хэргийн ажилтны орон тоо, ажлын ачааллыг хэрхэн бууруулах талаар өнөөдөр /2018.10.15/ “Шүүгчийн ажлын ачаалал тодорхойлох судалгааны тайлан”  хэлэлцүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд зохион байгууллаа.

Arslan.mn

Шүүгчийн ажлын ачааллыг тодорхойлох судалгаанд хамрагдсан зургаан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэг шүүгчид жилд 73 хэрэг ногдож түүнийг 229 өдөр хянан шийдвэрлэдэг байна. Судалгааны дүнгээр шүүгч жилд 1840 цаг ажиллах ёстой гэж үзвэл 40 хувиар илүү ачаалалтай ажиллаж байгааг тогтоожээ.

Arslan.mn

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 510 гаруй шүүгч ажиллаж байна. Гэвч орон нутаг, нийслэл дэх захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны  шүүхүүд харилцан адилгүй ачаалалтай ажиллаж байгааг дээрх хэлэлцүүлгийн үеэр онцоллоо. Энэ нь нутаг дэвсгэрийн байршил, хүн ам, аж ахуй нэгжийн тоо, төрийн бус байгууллага, бусад маргаан үүсгэж болзошгүй хуулийн этгээдийн тоотой холбоотой. Тиймээс эдгээр үндэслэлийг харгалзан үзэж, тухайн дүүрэгт ажиллах шүүгчийн орон тоог тогтоох нь ачаалал жигдрэх бодитой үндэслэл болно гэх саналыг дэвшүүллээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595996
0 эможи

keyboard_arrow_up