COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: “Хүч чадалтай охид” чуулган БОЛЛОО

2018 оны 10 сарын 11

Arslan.mn

Жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг "Олон Улсын Охидын өдөр" болгон тунхагласан байдаг.

Манай Улсад тус өдрийн хүрээнд Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”,  “Лидер сурагч академи” хүүхдийн өөрөө удирдах байгууллагатай хамтран “Хүч чадалтай охид” уриан дор охидын чуулга уулзалтыг зохион байгууллаа. 

Охидын чуулга уулзалтад 70 гаруй сургуулийн 600-аад охин, 50 ээж, 50 багш нарын төлөөлөл оролцлоо. Чуулганаар охидууд тулгамдсан асуудлаа хэлэлцэж, гарц шийдэл гарган нийгмийн сайн сайхны төлөө нэгдэж байгаа юм.

Чуулганд урилгаар өөр өөрийн салбартаа амжилт үзүүлсэн, охидын үлгэр дуурайлал болсон дуучин Д.Уламбаяр,  жүжигчин Б.Мишээл, “Сэтгэл судлалын үндэсний төв”-ийн сэтгэл зүйч Б.Алтанцэцэг, загвар өмсөгч С.Төгс нар хүрэлцэн ирж охидтой бага насаа хэрхэн өнгөрөөсөн, мөрөөдөл зорилго болон хэрхэн амжилтанд хүрсэн талаараа чөлөөт ярилцлага хийж, нэгэн өдрийг өнгөрөөлөө. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595883
1 эможи

keyboard_arrow_up