COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Алба хаагчид уртасгасан цагаар үүрэг гүйцэтгэж байна

2018 оны 10 сарын 11

Нийслэл хотын хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ачааллыг бууруулах, түгжрэлийг багасгах зорилтын хүрээнд тус албаны 342 алба хаагч хөдөлгөөн зохицуулалт, хяналт шалгалт хийж үүрэг гүйцэтгэж байна. 

Алба хаагчид уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд нийтийн тээврийн хэрэгслийг түргэн шуурхай зорчих нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Уг ажилтай холбоотойгоор өглөөний 07 цагаас оройн 22 цагийн хооронд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын өдрийн цайнд зориулан Нийслэлийн Засаг даргаас тодорхой хэмжээний төсвийг шийдвэрлэж өгөхийн зэрэгцээ хөдөлгөөн зохион байгуулалтад хэрэглэдэг тумбо 2000 ширхэгийг шийдвэрлэн өглөө.

Дээрх арга хэмжээ энэ сарыг дуустал үргэлжлэх юм. Жолооч та бүхнийг замын хөдөлгөөний дүрмийн дагуу, бие биедээ хүлээцтэй, хүндэтгэлтэй хандах, мөн автобусны буудал дээр нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан тээврийн хэрэгслээ байршуулах, зорчихгүй байхыг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595878
0 эможи

keyboard_arrow_up