COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

С.ОЮУНБИЛЭГ: ШИЛЭН ДАНСНЫ хуулийн хэрэгжилт хангалтгүй байна

2018 оны 10 сарын 10

Arslan.mn

Үндэсний аудитын газраас Шилэн дансны тухай хуульд тав дахь жилдээ аудит хийх гэж байна. Гэхдээ энэ удаад иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болсон Нээлттэй нийгэм форумтай (ННФ) хамтран шалгалт явуулна гэдгээрээ онцлог юм.

ШУУД ҮЗЭХ: 

ННФ төрийн байгууллагууд, төрийн өмчит үйлдвэрүүд болон төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч ТББ-ууд зардлаа ил тод, бүрэн тайлагнаж байгаа эсэхийг хянана. Харин аудитын мэргэжилтнүүд зардлын анхан шатны баримт зэргийг хянах юм.

Шалгалтыг орон даяар явуулах аж. Эхлээд төрийн байгууллагуудаас мэдээлэл цуглуулсны дараа түүврийн аргаар сонгосон байгууллагуудад аудитын шалгалт оруулах юм байна. 

Шилэн дансны тухай хуулийг мөрдсөнөөр төсвийн ил тод, хариуцлагатай байдал сайжрах, улс төрийн санхүүжилт нээлттэй болох  ёстой. Гэвч аудитын байгууллагын хүн хүч цөөн, төсөв хүрэлцээгүйгээс хангалттай шалгалт хийдэггүй, төсвийн захирагч нар хариуцлагагүй байдгаас дээрх хуулийн хэрэгжилт хангалтгүй хэвээр байгааг Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг онцлов.

Үндэсний аудитын газар, ННФ-тай хамтран ажилласнаар ННФ-ын хийсэн судалгаа, дүгнэлтийг аудитын дэргэдэх “Иргэний танхим”-аар хэлэлцэж байхаар боллоо. Одоогоор нийслэл, Хэнтий, Говь-Алтай аймгуудад аудитын иргэний танхим ажиллаж байна.             

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595834
1 эможи

keyboard_arrow_up