COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ТЕГ-аас баривчилсан гурван этгээдийг цагдан хорих шийдвэр гаргажээ

2018 оны 10 сарын 04

ФОТО: Голомт хотхонд тагнуулынхан тусгай ажиллагаа явуулж байна Arslan.mn

Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн мягмар гаригт тусгай ажиллагаа явуулсан талаар мэдээлэл хийсэн. Тусгай ажиллагаагаар баривчилсан гурван иргэнд нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг шүүх гаргажээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас энэ талаар тодруулахад “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас яллагдагч М, А, В нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлсэн. Шүүх уг саналыг хүлээн авч хянаад шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр яллагдагч М, А, В нарт 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан” гэлээ.

Дашрамд сануулахад, уг гурван иргэний хоёр нь БНХАУ-ын, нэг нь Монгол иргэн байсан гэж эх сурвалж мэдээллээ. Тэдний хоёрыг нь Төв аймгийн хорих ангид, нэгийг нь ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595573
3 эможи

Зочин
2018-10-04 14:57
Shal hudalaa da. Ajil hj bga dur uzuulj surtei barivchilaad mungiign tohirj avaad sullana. Huuli shuuhiihen gedeg chin tohiroltsoonii mungu hiideg gazar bolson
keyboard_arrow_up