COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Энэ 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2018 оны 7 сарын 16

Arslan.mn

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 7 дугаар сарын 16-аас 7 дугаар сарын 23-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.


- Энэ 7 хоногт ихэнх нутгаар бороо хуртай, зарим газраар усархаг бороо аадар орох тул үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас онцгой сэрэмжтэй байхыг анхааруулж байна -

Баруун аймгуудын нутгаар: 7 дугаар сарын 16-19 нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст бороо, 21-22 нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо аадар орно. Дуу цахилгаантай. Зарим газраар борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 16-20-нд Монгол Алтайн нуруу, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эхээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. Бусад хугацаанд дулаарч Монгол Алтайн нуруу, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 30-35 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 7 дугаар сарын 16-17нд ихэнх нутгаар, 18-19,21-22нд зарим газраар түр зуурын бороо, 20-нд ихэнх нутгаар усархаг бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 20-нд баруун хойноос 12-14м/с, бусад хугацаанд борооны өмнө зарим газраар түр зуур ширүүснэ. 19-20-нд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм хүрч хална. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж орчмоор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 7 дугаар сарын 16-нд нутгийн хойд хэсгээр, 17,19, 20, 21-нд ихэнх нутгаар, 18, 22-нд зарим газраар түр зуурын бороо аадар орно. Дуу цахилгаантай. Салхи 20-21-нд ихэнх нутгаар үе үе 14-16м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 хэм өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм өдөртөө 25-30 хэм дулаан, 20-21-нд нутгийн зүүн хэсгээр 28-33 хэм хүрч хална.


Говийн аймгуудын нутгаар: 7 дугаар сарын 16-21 нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 20-21нд баруун хойноос үе үе 14-16м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 11-16 хэм өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан, 18-20-нд өдөртөө 30-35 хэм хүрч хална.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
59541
1 эможи

keyboard_arrow_up