COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа

2018 оны 7 сарын 16

Arslan.mn

Үндэсний их баяр наадмын үеэр цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Баяр наадмын өдрүүдэд улсын хэмжээнд цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 5000 гаруй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт юм. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг болон Сүхбаатарын талбайд эцэг, эхтэйгээ баяр наадам үзэж явсан 62 хүүхэд төөрснийг цагдаагийн алба хаагчид олж эцэг, эх, асран хамгаалагчид хүлээлгэн өгчээ.

Arslan.mn

Энэ жилийн наадмаар төөрсөн хүүхдийн тоо өнгөрсөн оныхоос 27 хувиар буурсан нь цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдийг төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор асран хамгаалагчийнх нь утасны дугаар бүхий бугуйвчийг зүүж өгч, эцэг, эхчүүдэд сайтар анхааруулж, сэрэмжлүүлсэн нь үр дүнтэй болсон байна. Хүй долоон худагт цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 1000 гаруй алба хаагч уралдааны аюулгүй байдлыг хангаж, наадамчин олныг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг гүйцэтгэн ажиллалаа. Тухайлбал, баяр наадмын хоёр дахь өдөр буюу долоодугаар сарын 12-нд соёолон насны хурдан морьдын уралдааныг үзэж сонирхсон 60-70 мянган иргэний амар тайван, аюулгүй байдлыг хангаж, 13 мянга орчим автомашины хөдөлгөөнийг зохицуулжээ.

Arslan.mn

Энэ жилийн зохион байгуулалтын хувьд хийсэн нэг том дэвшил бол хурдан морьдын уралдааныг дунджаар 40-50 автомашин дагадаг байсныг цэгцэлж, яаралтай түргэн тусламж, мал эмнэлэг, телевиз, чиглүүлэгч зэрэг зайлшгүй дагах шаардлагатай найман автомашин л морь дагасан байна. Энэ жилийн хувьд Хүй долоон худаг болон төв цэнгэлдэхэд теле хяналтын камер байршуулж, хяналтыг өндөржүүлснээр ноцтой гэмт хэрэг бүртгэгдээгүй таатай мэдээ байна.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59533
0 эможи

keyboard_arrow_up