COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

2018 оны 7 сарын 14

Arslan.mn

Малчид, иргэдэд анхааруулах мэдээ:Өнөөдөр Баян-Өлгий, Завханы нутаг, Увс, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр усархаг бороо орох тул аянга цахилгаан, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2018 оны 07 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн ихэнх, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Увс нуурын болон Их нууруудын хотгороор 22-27 хэм,  Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 31-36 хэм,  бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 27-29 хэм дулаан байна.

2018 оны 07 дугаар сарын 15-наас 07 дугаар сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн хойд хагаст, 17-нд төвийн аймгуудын нутгийн ихэнх, баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 14-нд ихэнх нутгаар дулаан байх боловч 15-нд ихэнх нутгаар, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүсч, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59518
0 эможи

keyboard_arrow_up