COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дулаарна

2018 оны 9 сарын 23

Arslan.mn

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, хүйтэн байх боловч бусад нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дорнод-Дарьгангын тал нутгаар 7-12 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус,  Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 19-24 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 12-14 градус дулаан байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр ирэх долоо хоногт Улаанбаатарт 18 градус хүртэл дулаарна. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр ирэх долоо хоногт ихэнх нутгаар 16-20 градус дулаан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595140
0 эможи

keyboard_arrow_up