COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Төв аймгийн залуус чуулж байна

2018 оны 9 сарын 22

Төв аймгийн 27 сумын 350 оюутан залуус анх удаагаа нэгэн дээвэр доор чуулж байна. Залуучуудыг нийгмийн бүхий л салбарт үзэл бодлоо илэрхийлэх, оролцох үйл явцыг дэмжих, тэдний идэвхийг нэмэгдүүлэх, Монгол Улсын Их Хурлаас баталсан “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” хууль, Төв аймгаас Залуучуудын талаар баримтлах бодлогыг сурталчилан таниулах зорилготой энэхүү “ТӨВ+2030” фестивалийг Төв аймгийн Засаг даргын тамгын газар, Төв аймгийн Залуучууд хөгжлийн төв, “Эх нутгийн иргэд” ТББ, “Төв аймгийн залуус” ТББ хамтран зохион байгуулж байгаа юм.

Энэ сарын 21-нд эхэлсэн тус фестиваль нь гурван өдөр үргэлжлэх бөгөөд оролцогчид спортын таван төрөлд хүч өрсөлдөн, оюутан залуусын нийгмийн оролцооны талаар илтгэл тавьж санал бодлоо солилцох ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595139
0 эможи

keyboard_arrow_up