COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр зүүн аймгуудад цасаар шуурна

2018 оны 9 сарын 21

Arslan.mn

Өнөөдөр зүүн аймгуудын нутаг, төвийн аймгуудын зүүн хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна. Улаанбаатар хотод үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. 4-6 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн  уулархаг нутаг, Завхан голын эх, Дорнод, Дарьгангын тал нутаг, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Хэрлэн, Балж, Улз голын хөндийгөөр 4-9 градус, Алтайн өвөр говиор 16-21 градус, Их нууруудын хотгороор 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595124
0 эможи

keyboard_arrow_up