COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БХТ: Ажлын байрны сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна

2018 оны 9 сарын 21

Arslan.mn

Барилгын хөгжлийн төвийн  Захиргаа, удирдлагын хэлтсийн Гадаад, дотоод хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны сул орон тоог нөхөх  сонгон шалгаруулалт зарлаж байна.

Нэг. БҮРТГЭЛ, БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА

Захиргаа, удирдлагын хэлтсийн Гадаад, дотоод хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны сул орон тоонд ажиллахыг хүссэн иргэд тус төвийн 401 тоот өрөөнд 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 8.30.00-17.30 цагийн хооронд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Хоёр. АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Бакалавр түүнээс дээш зэрэгтэй Олон улсын харилцаа, англи хэлний орчуулагч, салбарын инженер байж болно
  • Англи хэлний ярианы болон бичгийн орчуулга хийх чадвартай.
  • Олон улсын төсөл хөтөлбөр боловсруулах чадвартай.
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай,
  • Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай.

Гурав. БҮРТГҮҮЛЭХ ИРГЭДЭД ТАВИХ ШААРДЛАГА

   Бүртгүүлэх иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

  • Тухайн албан тушаалд ажиллахыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албан хаагчийн анкетыг  маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх/
  • Диплом, холбогдох сертификатын хуулбарыг нотариатаар батлуулсан байх.
  • Иргэний үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлуулсан байх.
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ын эх хувь
  • Ажил байдлын тодорхойлолт

 Дөрөв. МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА

Барилгын хөгжлийн төвийн Захиргаа, удирдлагын хэлтсийн Гадаад, дотоод хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалын ажлын байрны сул орон тоонд ажиллах хүсэлтэй иргэд 70110298 дугаарын утсаар холбогдож лавлагаа авч  болно.

 

ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595122
0 эможи

keyboard_arrow_up