COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Балдорж шагнал гардуулах 10 дахь удаагийн ёслолын ажиллагаа боллоо

2018 оны 9 сарын 20

Arslan.mnСэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог  "Балдорж" шагнал гардуулах ёслол  10 дахь жилдээ "Улаанбаатар" зочид буудалд болж “Өнөөдөр” сонины сэтгүүлч Т.Энхбат, Ж.Сувдмаа нар  “Уул уурхайтай “ханилсан” орчин цагийн малчин”  цуврал сурвалжлагаараа 2018 оны "Балдорж" шагналын эзнээр тодорч  цом, өргөмжлөл, 5000 ам.долларын эзэн боллоо

ШУУД ҮЗЭХ: 

Тэргүүн шагналыг Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, “Балдорж” сангийн тэргүүн, “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч Б.Номинтүшиг нар гардуулсан юм.  

Монгол улсын хөгжилд хамгийн их нөлөөлж буй Уул уурхайн өнөөгийн дүр төрхийг эрэн сурвалжилж 10 мянган км зам туулж бодит амьдралыг  олон түмэндээ хүргэсэн залуу сэтгүүлчдийн бүтээл ийнхүү шилдгээр шалгарсан Хэвлэл мэдээллийнхний талархлыг зүй ёсоор хүлээлээ.

Arslan.mn

Мөн 2018 оны "Балдорж" шагналын дэд байрт МҮОНР-гийн сэтгүүлч Г.Батзаяа, Ж.Золзаяа, найруулагч Б.Лхагвасүрэн нарын хүний эрхийн цуврал нэвтрүүлэг шалгарсан бол шилдэг 10-ын нэгд "Өнөөдөр" сонины сэтгүүлч Х.Уянга “Амьдрал сайн уу”, “Бөөн цагаан нуурын бөөн эмгэнэл”  нийтлэлээр, хоёрдугаар байрт ТВ-9 телевизийн сэтгүүлч Д.Ганзориг “Алт дагасан харуусал буюу гэрийн буйрны эрх мэдэл” бүтээлээр, гуравдугаар байрт “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Энхмарт “Бид болон Монголын тал нутаг” нийтлэлээр /2017 оны “Балдорж” шагналтан/, дөрөвдүгээр байрт "25" суваг телевизийн сэтгүүлч Д.Эрдэнэбаяр, Ж.Пүрэвдаваа, зураглаач Г.Мөнхбаяр, Д.Гантөмөр нарын бүтээл “Нэг удаа үндэсний контент Монгол Солонгост нэг удаа” цуврал бүтээл, тавдугаар байрт “Монгол медиа” корпорацийн сэтгүүлч С.Батзаяа “Өв соёлгүй монгол” бүтээл, зургадугаар байрт “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Б.Солонго ”Монгол хүнд цэвэр ус хэрэглэх эрх олгоё”, долдугаар байрт “Засгийн газрын мэдээ” сонины сэтгүүлч З.Цэлмэгийн бүтээл тус тус тодорсон бол наймдугаар байрт “Өдрийн сонин"-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатарын “Замын Үүдээр зэрлэг адуу мэт чихцэлдэн дайрах монголчууд” нийтлэл шалгарлаа.

Харин "Балдорж” шагналын шилдэг 10-ын есдүгээрт МОНЦАМЭ агентлагийн залуу сэтгүүлч Б.Алтанхуягийн  “Аниргүйн гүн дэх цаг хугацаа” нийтлэл шалгарав.

10 дахь шагналын эзнээр сэтгүүлч Н.Хонгорзулын “Монголд үйлдвэрлэв” цуврал нэвтрүүлэг шалгарсан бол Тусгай шагналыг сэтгүүлч Ж.Мандхай хүртсэн юм. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595038
0 эможи

keyboard_arrow_up