COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Цахим гэмт хэрэгт ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүд өртдөг

2018 оны 9 сарын 19

Arslan.mn

Монгол Улсын ХНХЯ, НҮБ-ын Хүүхдийн Сан, ИБУИНВУ-ын Монгол дахь Элчин, ХХЗХ, ГБХЗХГ, ЦЕГ, ХХМТГ, Олон улсын цахилгаан холбооны байгууллагууд  хамтран зохион байгуулж буй “Цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах нь” сэдэвт, нийгмийн олон талыг хамарсан хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгуулагдлаа.

Arslan.mn

Интернэт болон цахим орчинд хүүхдүүд өөрсдийн насанд тохироогүй, зохисгүй контент буюу мэдээлэл, зураг, бичлэг зэргийг олж үзэх, садар самуун, хүчирхийллийн шинж чанартай контентыг бусдаас хүлээж авах, хүчирхийлэл, бусад гэмт хэргийн хохирогч болох явдал сүүлийн үед ихээр гарах болсон.

Иймд хүүхдийг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс сэргийлж, хамгаалахад салбар дундын болон байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал тул НҮБ, Харилцаа холбооны Зохицуулах хороо, ХНХЯ, ЗГХА Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсын Цагдаагийн Ерөнхий газар, Интерпол болон олон улсын төрийн бус байгууллагууд тус хэлэлцүүлэгт оролцсон юм.

ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Будзаан:

Arslan.mn

“Цагдаагийн байгууллага насанд хүрээгүй хүүхдүүд цахим орчинд бэлгийн дарамтад өртсөн олон тохиолдол, хэргүүдийг илрүүлж байна. Насанд хүрээгүй эмэгтэй хүүхдүүд нийгмийн сүлжээгээр дамжин танилцаж, танихгүй хүнтэй удаан хугацаагаар харилцасны дараа цахим сүлжээгээр үерхдэг тохиолдол их болжээ.

Цагдаагийн газрын саяхан илрүүлсэн нэг кейсийг жишээ болгоход. Насанд хүрээгүй охинтой цахим орчинд харилцсан этгээд нүцгэн зургаа илгээхийг хүсэж, дараа нь дарамт үзүүлж бэлгийн харьцаанд орсон тохиолдол гарсан. Тухайн этгээдийг шалгахад 200 гаруй насанд хүрээгүй охидын зургийг цуглуулсан байсан нь нотлогдсон. Гэтэл үүнийг эцэг эх нь мэдээгүй явж байдаг. Энэ төрлийн хэргийн хохирогчид бусдаас айж, эмээж, ичдэг тул хаана хандахаа мэддэггүй. Цагдаагийн байгууллагад мэдэгдвэл бусдад ил болно гэж айдаг. Үүний үр дүнд  гэмт этгээд ямар ч ял, шийтгэлгүйгээр үлддэг тохиолдлууд гарч байна. Иймд цагдаагийн байгууллагад ийм төрлийн гэмт хэргийг түргэн шуурхай мэдээлж, зохих арга хэмжээг цаг тухайд нь авах чухал” гэдгийг анхаарууллаа.

Arslan.mn

Хэлэлцүүлгийн зорилго нь тухайн асуудлаарх салбар дундын болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцолсон юм. Ялангуяа үүрэн телефоны операторууд, интернетийн үйлчилгээ эрхлэгчид, контент үйлдвэрлэгчид болон түгээгчид зэрэг мэдээлэл харилцаа холбоо, технологийн салбарынхан чухал үүрэгтэйг хэлэлцүүлэгт оролцогчид чухалчиллаа.

Arslan.mnArslan.mnArslan.mnГArslan.mnArslan.mnArslan.mnэ

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595018
1 эможи

keyboard_arrow_up