COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гадаад улс руу мөнгө шилжүүлэхгүй байхыг анхааруулж байна

2018 оны 9 сарын 19

МӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХ зурган илэрцүүд

Манай Улсын иргэд фэйсбүүк орчинд зээл олгоно, виз гаргаж өгнө гэсэн гадаад нэртэй хаягуудтай харилцаа тогтоож залилуулах тохиолдлууд гарсаар байна, тухайлбал энэ оны байдлаар Хөвсгөл аймгийн харьяат иргэн “Д” нь их хэмжээний бэлэн мөнгө сугалаанд хожлоо гэх хуурамч мэдээлэлд итгэн 4 удаагийн үйлдлээр Англи улс руу 32.800 ам.доллар шилжүүлсэн, мөн Увс аймгийн харьяат иргэн “Х” нь виз гаргаж өгнө гэсэн хуурамч мэдээллийн дагуу Индонез улс руу 4.850 ам.доллар шилжүүлсэн, Улаанбаатар хотын харьяат иргэн “Г” нь гадаад хүнтэй гэр бүл болж их хэмжээний мөнгө хүлээн авах боллоо гэж үүний шимтгэл болон татварт төлөх шаардлагатай 12.900 ам.долларыг Итали улс руу шилжүүлж залилуулсан хэргүүд цагдаагийн байгууллагад шалгагдаж байна, энэ төрлийн гэмт хэрэгт Монгол Улсын Цагдаагийн байгууллага хэргийн талаарх мэдээллийг нэн даруй холбогдох улсын цагдаагийн байгууллагад мэдэгдэх бөгөөд шалгалтын ажиллагааг тухайн улсын цагдаагийн байгууллагаас явуулдаг тул шилжүүлсэн мөнгийг шууд буцаан авчрах боломжгүй байдаг, иймд иргэд, албан байгууллагууд энэ төрлийн залилан мэхлэх үйл ажиллагаанд итгэхгүй байх, ямар нэг байдлаар гадаад улс руу мөнгө шилжүүлэхгүй байхыг анхааруулж байна. Үнэгүй зүйл зөвхөн хавханд байдаг гэдгийг санах хэрэгтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595012
0 эможи

keyboard_arrow_up