COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Замын хөдөлгөөнд буруу оролцохын хор хөнөөлийг хүүхдүүдэд бодитоор үзүүлэв

2018 оны 9 сарын 17

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн боловсролын газар хамтран зам тээврийн осолд орж буй хүүхдүүдийн тоог багасгах зорилгоор өнөөдөр Баянгол дүүрэг  Ерөнхий боловсролын I сургуулийн урд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд аюулгүй соёлтой оролцох үзүүлэх сургалтыг олон нийтийн зам талбайд зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалт нь хүүхдүүдэд яагаад замын хөдөлгөөний дүрмийг баримталж оролцох ёстойг бодитоор үзүүлсэнээрээ онцлог байлаа.

Arslan.mn

Орлон тоглогч жүжигчид замын урдуур явж машинтай мөргөлдөж, утсаар явж байгаад гэнэт машинд шүргүүлэх зэргийг жүжигчилэн үзүүлж түүнээс үүсэх хор уршиг, мөн ямар бэртэл, гэмтэл авдаг талаар болон хэрхэн үүнээс урьдчилан сэргийлэхийг заалаа.

ЦЕГ-ын Урьдчилсан Сэргийлэх Хэлтсийн Дарга Цагдаагийн Дэд Хурандаа Г.Арсланхуяг “Гарцаар гарч буй хүүхдийг хүлээж өнгөрөөх, хүүхдийг зөв тээвэрлэх, зөв машинаас буулгах, хурд хэтрүүлэхгүй авч явах зэрэг тогтмол зөрчигддөг хэд хэдэн асуудал байдаг.

Эдгээр асуудлыг гаргахгүй, үүнээс улбаалсан зам тээврийн ослын тоог багасгахын тулд иргэдийн ухамсар боловсролыг дээшлүүлэх зорилгоор уг сургалт зохион байгууллаа.

Том хүмүүсийн тоомжиргүй болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцож байгаагаас болж хүүхдүүд амь насаараа хохирсоор л байна. ЦЕГ-аас найман тогтмол үйлдэгддэг зөрчлөөр, дөрвөн сургалтын хичээл хийж ерөнхий боловсролын бүх сургуулиудад хүргэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна” гэсэн юм.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594950
0 эможи

keyboard_arrow_up