COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

СХД-ийн 32 дугаар хорооны нутагт дэвсгэрт цагдаагийн посттой болжээ

2018 оны 9 сарын 14

Arslan.mn

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт буюу Архангайн салдаг уулзвар дээр Замын хөдөлгөөний байнгын хяналтын пост өчигдөр шинээр ашиглалтад орлоо.

Хяналтын пост нь ажлын байр, алба хаагч нарын амрах өрөө, гал тогооны хэсэг, автомашины дулаан гражтай, хатуу түлш болон цахилгаанаар халдаг орчин үеийн жишигт нийцсэн юм.

Уг хяналтын пост нь ашиглалтад орсноор баруун аймгууд руу чиглэн явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчил болон мал хулгайлах болон байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 18 аймагт 27 байнгын хяналтын пост шинээр байгуулж байгаа юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж, ахуйн газрын Хангамжийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав, Автотээврийн үндэсний төвийн дэд захирал Ж.Эрдэнэбаатар, Тээврийн цагдаагийн албаны Дэд бөгөөд Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар нар болон Сонгохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга, алба хаагчдын төлөөлөл нар оролцлоо гэж ЗЦА-наас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594882
0 эможи

keyboard_arrow_up