COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас “Нээлттэй хаалганы өдөрлөг“ зохион байгууллаа

2018 оны 9 сарын 14

Arslan.mn

ХЗДХЯ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас иргэд, олон нийтэд үнэн зөв мэдээлэх, үйл ажиллагааны чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилготой "Нээлттэй хаалганы өдөр"-ийг Тэнгис кино театрын урд талбайд зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгөөр иргэдэд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээлэл, зөвлөмжийг өгч, санал хүсэлтийг нь сонсож, шийдвэрлэх боломжтой зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэсэн юм.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Иргэн, Эрүү, Захиргаа, Зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэр болон бусад эрх бүхий албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэрт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түргэн шуурхай, хуулийн хүрээнд хэрэгжүүлэн ажилладаг байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсийн дарга Э.Итгэлтөгс "Манай байгууллагаас хийж буй өнөөдрийн үйл ажиллагаанд иргэн, эрүүгийн гэсэн хоёр чиглэлээр мэдээлэл, зөвлөмж өгч байна. Арга хэмжээнд одоогийн байдлаар 600 орчим хүн хамрагдлаа. Бид бүх үйлчилгээгээ нэг цэгт төвлөрүүлж, иргэдэд шуурхай үйлчилж байна. Иргэдэд үнэ төлбөргүйгээр бүх төрлийн лавлагаа, банкны үйлчилгээг хүргэж байна" гэлээ.

Түүнчлэн энэ үеэр иргэдэд зориулсан танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээнийг явуулсан юм. Мөн шинэчлэн батлагдсан эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хорихоос өөр төрлийн ялын төрөл болох зорчих эрхийг хязгаарлах, албадлагын арга хэмжээний бүх төрөлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хяналт тавьж хэрэгжүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн зургаан дүүргийн харьяалалтай албадлагын арга хэмжээ авагдсан мянга гаруй этгээдэд хяналт тогтоон ажиллаж байгаа аж. Тус нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр 15.30 цаг хүртэл үргэлжлэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594874
0 эможи

keyboard_arrow_up