COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЦАГДААГИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

2018 оны 9 сарын 12

Цагдаагийн тангараг өргөлөө

Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулга, Бүртгэл хяналтын төв, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1, 3 дугаар хэлтэс, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст  шинээр томилогдсон болон офицер бүрэлдэхүүнд багтсан алба хаагчдын тангараг өргөх ёслолын ажиллагаа өчигдөр /2018.09.11/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Цагдаа” цогцолборт боллоо.

Алба хаагчид “Монгол Улсын иргэн би Цагдаагийн албанд ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, алба хаагчийн ёс зүй, сахилга, албаны нууцыг чанд сахин, чин шударгаар ажиллаж, шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэхээ батлан тангараглая. Би энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ”хэмээн тангарагласан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594798
0 эможи

keyboard_arrow_up