COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц барих төсөл нээлтээ

2018 оны 9 сарын 12

Arslan.mn

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос улс хоорондын тогтвортой хөгжил, хамтын ажиллагааны хүрээнд Налайх дүүрэгт байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эко хотхон байгуулах төсөл хэрэгжин, өнөөдөр ийнхүү төслийн салхин станцын нэг турбинаа босгох гэж байна.

Тус үйл ажиллагаанд БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд болон нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан болон төслийг гүйцэтгэгч тал болон дүүргийн удирдлагууд оролцож байна.

Хоёр орны эрчим хүчний яам хамтран ажиллах хүрээнд тус улсын засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж /ODA/-ийн 100 хувийн санхүүжилтээр Налайх дүүрэгт хэрэгжиж буй “Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй хотхон байгуулах” төслийг Коспа консерциум гүйцэтгэж байгаа юм.

Төслийн хүрээнд нийт долоон ширхэг салхин сэнс, нарыг дагаж эргэдэг энгийн нарны панелаас 34 хувь илүү нарны эрчим хүч нөөцөлдөг тус бүр нь 200 КВТ-ын хүчин чадалтай эко хотхоныг барьж байгуулах юм.

Уг төслийг барьж байгуулан дүүрэгт 100 хувь хүлээлгэн өгөх бөгөөд Солонгост ажиллах хүчнийг сургаж дадлагажуулах юм.

Энэ төсөл Налайх дүүрэгт хэрэгжсэнээр загвар бүхий нөхөн сэргээгдэх эрчим хүчний хотхон байгуулагдах, ажлын байр нэмэгдэх зэрэг давуу талуудтай юм.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594794
0 эможи

keyboard_arrow_up