COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Химийн хорт бодис, тэдгээрийн нөлөөллийн талаар хэлэлцэж байна

2018 оны 9 сарын 12

ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс “Химийн хорт бодисууд, тэдгээрийн нөлөөллөөр үүсэх мэргэжлээс шалтгаалах өвчин” олон улсын семинарыг зохион байгуулж байна.

Арга хэмжээнд ХНХЯ, ЭМЯ, ХАБЭА үндэсний хороо, НДЕГ, МХЕГ, НЭМҮТ, Хор судлалын төв, мэргэжлийн өвчин судлаач эмч нар, сувилалын болон үйлдвэр уул уурхайн эмч, мэргэжилтнүүд, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн, хөдөлмөрийн аюулгүй байдал, хариуцсан мэргэжилтнүүд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байцаагчид болон БНСУ, Нидерланд зэрэг улсын эрдэмтэн докторууд оролцож байна.

Манай улсад аж үйлдвэрлэл, гоелоги, уул уурхай, барилга зам тээвэр, хүнс, хөдөө аж ахуйн, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны бүхий л салбарт техник технологийн дэвшил хурдацтай хөгжихийн хирээр химийн бодисын хэрэглээ ихсэж, түүний сөрөг нөлөөлөлд өртөх аюул нэмэгдсээр байгаа нь мэргэжилтнүүдийн санааг зовоож буй.

Мөн тус байгууллагаас сүүлийн 35 жилийн хугацаанд хийсэн судалгааг гаргажээ. Судалгаагаар мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас 9931 тохиолдол бүртгэгдсэн байдгаас 796 тохиолдол нь мэргэжлээс шалтгаалсан химийн бодисын хордлогын оноштой гэж гарчээ. Тиймээс тус төвийн хамт олон химийн хорт бодисууд, тэдгээрийн нөлөөллөөр үүсэх мэргэжлээс шалтгаалах өвчин, химийн бодисын хордлого орчин үеийн оношилгоо, урьдчилан сэргийлэлт сэдвээр олон улсад болон өөрийн оронд нэвтэрч буй шинэлэг арга, техник, дэвшилтэт санааг эрдэмтэн эмч, судлаач, эрдэм шинжилгээний ажилчид, болон гадаадын зочин багш нарын судалгаанд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг түгээхийг зорьж энэхүү семинарыг зохион байгуулж байгаа юм байна.

 Мэдээж химийн хорт бодисууд, тэдгээрийн нөлөөлөл, химийн хордлого орчин үеийн оношилгоо, эмчилгээ урьдчилан сэргийлэлт, хууль эрхзүйн баримт зэрэг сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэх юм байна. Хамгийн гол нь гадаадын орнуудын сайн туршлагыг хуваалцаж буй нь тус семинарын нэг онцлог ажээ. Учир нь дэлхий нийтээрээ ХАБЭА, Мэргэжлээс шалтгаалах өвчинд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахад илүүтэй анхаардаг болсон билээ.  Тиймээс гадаад орнуудын ХАБЭА, МШӨ-өөс урьдчилан сэргийлэх арга туршлагыг судалж, өөрийн орны хөрсөнд буулгах ажлын эхний алхмаа эхлүүлээд байгаа нь энэ аж.  

Түүнчлэн өнгөрсөн жил тус төв нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт онол практикийн бага хурал, “Мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх” олон улсын сургалтыг тус тус амжилттай зохион байгуулж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594788
0 эможи

keyboard_arrow_up