COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: Нийтийн хэв журам хамгаалах хэлтэс, тасгийн дарга нарын сургалт эхэллээ

2018 оны 9 сарын 10

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас “Нийтийн хэв журам хамгаалах хэлтэс, тасгийн дарга нарын сургалт” өнөөдөр буюу 09 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод эхэллээ. Уг сургалт нь 09 дүгээр сарын 10-аас 12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа аж.

Сургалтад Нийслэлийн цагдаагийн газар, 21 аймаг, 9 дүүргийн нийтийн хэв журам хамгаалах хэлтэс, тасгийн дарга нар хамрагдаж байна. Нээлтийн арга хэмжээнд ЦЕГ-ын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Нийтийн хэв журам хамгаалах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан нар бүх харьяа хэлтэс, тасгийн дарга нарт мэргэжлийн чиг үүрэг, цаашид анхаарах хийгдэх ажлуудын талаар болон удирдах ажилтаны манлайлал, ур чадвараа дээшлүүлэх, өөрийн хариуцсан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ биеэр үлгэрлэж, гардан зохион байгуулах талаар үүрэг чиглэл өглөө. 

Arslan.mn

Arslan.mn

Энэ удаагийн сургалтаар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр штабын дадлага, сургуулилтанд багаар ажиллах, нийслэл хотын хэв журмын нөхцөл байдал болон Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцох зэрэг олон хөтөлбөрүүд багтсан байна. Түүнчлэн хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжлийн багш нарыг урьж, оролцогчдод удирдах ажилтаны арга барил, ур чадварыг нэмэгдүүлэх, орчин үеийн дэвшилтэд техник технологийг үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах талаар мэдээлэл өгөх юм байна. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594728
0 эможи

keyboard_arrow_up