COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

БХТ-ийн дарга Ц.Амарсанаа МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ

2018 оны 9 сарын 07

Arslan.mnМонголын мянга мянган барилгачид, их бүтээн байгуулалтын эзэддээ хамтдаа бүтээж, хамтдаа хөгжсөн түүхт 92 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Эх орны хөгжил цэцэглэл, ард олны маань ая тухтай амьдралын үндэс суурь нь барилгачид бидний нөр их хөдөлмөр хичээл зүтгэл, барилгын салбарын бодлого, төр иргэн аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаатай салшгүй холбоотой билээ.

Барилгын хөгжлийн төв нь салбарт төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилтийг хангаж ажиллах мэргэжлийн байгууллагын хувьд ажил үйлчилгээгээ иргэд аж ахуйн нэгжүүддээ түргэн шуурхай, хүргэх, гадаад болон дотоод хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, салбарын хөгжлийн төлөвийг тодорхойлж, холбогдох баримт бичгүүдийг боловсруулах зэрэг ажлуудаа зохион байгуулахын зэрэгцээ техник технологийн дэвшилтийг ажил үйлчилгээндээ нэвтрүүлэн үйл ажиллагаагаа цахимжуулахад онцгойлон анхаарч ажиллаж байна.

Нийгмийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан барилгын хийц бүтээцийн чанарыг улам сайжруулах, аюулгүй байдлыг хангах, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, инженер техникийн ажилчдынхаа мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, барилгын ажлын үед баримтлах хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг өндөр түвшинд сахих, нийт барилгачдын эрх ашгийг хамгаалах, салбарын хууль эрх зүйн орчинг тогтворжуулах гээд бидний өмнө анхаарлаа хандуулах шаардлагатай олон чухал асуудлууд бий.

Энэ бүхнийг хамтдаа шийдвэрлэхийн төлөө, хүн бүр хариуцсан ажилдаа сэтгэл зүтгэл гарган, салбарынхаа төдийгүй улс орныхоо хөгжилд түүчээлж, үе үеийн барилгачдынхаа яруу алдыг мандуулан ажиллахыг та бүхэндээ уриалж цаашдын ажил үйлс бүхэнд өндөр амжилт хүсэн ерөөе.

Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594650
5 эможи

Амарсанаа
2019-06-11 09:29
ene hund itgej bn
battumur sarantsetseg
2019-06-08 19:50
Eh ornoo eh nutgaa gesen setgeltei nutgiinhaa mundag zaluugaa duu negtei demjij bna.Amjilt husie
keyboard_arrow_up