7 хоногийн тойм 24°C 2392.55 ₮
08 сарын 17, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЗТХЯ-ны газрын дарга нэгийгээ хөнөөсөн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ

админ
2018 оны 8 сарын 10

Arslan.mn

2018 оны наймдугаар сарын 9-ний орой буюу өчигдөр Зам Тээврийн Хөгжлийн Яамны байранд хүн амины хэрэг гарсантай холбогдуулан ЦЕГ-аас мэдээлэл хийж байна.

ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр "Өчигдөр буюу наймдугаар сарын 9-ний оройн 21:45 цагт СБД-ийн 1 дүгээр хороонд байрлалтай Зам Тээврийн Хөгжлийн Яамны байрны гадаа хүн нас барлаа гэх дуудлага 102 утсанд ирсэн. Үүний дагуу СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалтыг хийж ажиллалаа. 

ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-н амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын  дарга М халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар хэрэг бүртгэлт нээсэн. 

Талийгаач Г-н үхлийн шалтгааныг Шүүх эмнэлгийн шинжилгээний дүнгээр эцэслэн тогтоох боломжтой юм" гэлээ.

Түүнийг хэрэгтэй холбоотой зарим зүйлийг тодруулахад,

-Ажлын байран дээрээ архидан согтуурснаас уг хэрэг гарлаа  гээд байгаа. Энэ тухайд?

-Г, М нар архидан согтуурсан байсан эсэхийг мэдүүлэг болон хэргийн ажиллагааны явцад тогтооно. 

Олон нийтийн сүлжээгээр албан тушаалаа булаацалдаж маргалдсан гэх ташаа мэдээлэл гараад байгаа. Үүнд ямар нэгэн албан тушаалын маргаан байхгүй. Г, М нар хоорондын хувийн таарамжгүй харилцаанаас болж ийм асуудал болсон. 

-Яамны байран дотор бас гадаа гээд хоёр янзын мэдээлэл яваад байна?

-Цагдаагийн байгууллагын 102 утсанд бол ЗТХЯ-ны гадаа хүн нас барлаа гэх дуудлага ирсэн. 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
2
ouch an post
1
confuse an post
angry an post
593707
4 эможи

Зочин
2018-08-11 18:43
Мэдлэг боловсрол хүмүүжилгүй хүмүүс төрийн албанд зонхилсноос гэмт хэрэг гарч байна. Тулхтай бэлтгэгдсэн мэргэжлийн хүн биш намын мөнгөний этгээдүүд гэмт хэрэг үйлдэж байна. Улс төрийн томилгоо ийм л байна.
keyboard_arrow_up