COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эрээн, Замын-Үүдийн галт тэрэгний билетийг шаглаж байна

2018 оны 8 сарын 10

Эрээн, Замын-Үүдийн галт тэрэгний билетийг шаглаж байна

Хичээлийн шинэ жил эхлэхэд цөөн хоног үлдээд байна. Тиймээс галт тэрэгний зарим чиглэлийн билетийг иргэд шаглан худалдаалж, олон нийтийг бухимдуулах болжээ. Тодруулбал, Эрээн, Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний өглөө, оройны суудлын билет олдохгүйд хүрээд байгаа аж. Энэ асуудлаар Улаанбаатар  төмөр зам дахь цагдаагийн урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Ц.Жаргалаас дараах зүйлийг тодрууллаа.

-Хичээлийн шинэ жил дөхөхөөр Зам-үүд боомтын ачаалал ихэсдэг. Үүнээс болж иргэд вагоны тасалбарыг шаглах явдал гарч байна?

-Хичээлийн шинэ жил болоход цөөхөн хоног үлдсэн байна. Эдгээр өдрүүдэд Улаанбаатар-Замын-Үүдийг чиглэсэн зорчигчдын тоо эрс нэмэгддэг. Тухайлбал, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд өдөрт 1200-1300 иргэн зорчдог бөгөөд үүний 50 хувь нь онлайн болон кассуудаар тасалбараа бичүүлэн зорчдог. Харин үлдсэн 50 хувь нь тухайн өдөртөө дугаарлаад тасалбараа бичүүлдэг юм.

-Шагийн билет худалдаалж буй иргэдийн үйлдлийг таслан зогсоож болдоггүй юм уу. Жилийн жилд ийм асуудал гардаг?

-Тасалбарыг шаглаж буй иргэдийн үйлдлийг таслан зогсоохын тулд  Төмөр зам дахь цагдаагийн газраас “Тасалбар” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд тасалбарыг шаглан зарсан хоёр иргэний үйлдлийг таслан зогсоож, хуулийн дагуу хариуцлага тооцсон.  УБТЗ-аас  хоёр сарын өмнөөс урьдчилан захиалгыг авдаг. Тиймээс галт тэргээр зорчих гэж байгаа бол хэд хоногийн өмнө ирж тасалбараа бичүүлэх эсвэл онлайн хэлбэрээр тасалбараа захиалах боломжтой. Иргэд яг явах өдрийнхөө өмнө ирчхээд билет дууссан тохиолдолд шагийн билет зарлаа гэж бухимддаг. Хэрэв хувь хүн билет зарж байгаа тохиолдолд вокзалд үүрэг гүйцэтгэж буй  цагдаагийн алба хаагчдад мэдэгдсэнээр тухайн иргэнд хуулийн дагуу арга хэмжээ тооцуулж болно.

-Энэ чиглэлд зорчихоор төлөвлөж буй иргэдэд юуг зөвлөх вэ?

-Таны тасалбар дээрх овог, нэр, регистрийн дугаар өөрийн бичиг баримттай тохирохгүй тохиолдолд галт тэргээр зорчуулах боломжгүй юм. Иймд иргэд та бүхэн хувь хүний гар дээрээс тасалбар худалдан авахгүй байх нь хамгийн чухал. Мөн галт тэргээр үйлчлүүлж буй иргэд та бүхэн эд зүйлээ хулгайд алдахаас сэргийлж, сонор сэрэмжтэй байх, галт тэргэнд бууж суух үедээ ачаа тээшээ марталгүй, шөнө оройн цагаар галт тэргэнд унтаж амрахдаа өөрийн эд зүйлээ ил задгай орхихгүй байхыг сэрэмжлүүлж байна. 

-Шагийн билет дээд талдаа хэдэн төгрөг хүрч байгаа юм бол? Хичээлийн шинэ жил эхлэхээр  ачаалал буурах уу?

-Дээр дурдсан хоёр иргэн тасалбар шаглахдаа 10-20 мянган төгрөг нэмж зарж байгаад баригдсан. Энэ чиглэлийн галт тэрэгний ачаалал наймдугаар  сарын 20-ныг өнгөрөөд буурдаг.

-Тасалбар үнэхээр хүрэлцэхгүй байгаа юу? Бодит байдал ямар байгаа вэ?

-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд тасалбар хүрэлцээ муутай байгаа. 2018 оны наймдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн тус чиглэлд мягмар, лхагва, бямба гаригуудад нэмэлтээр галт тэрэг аялж байна.

Эх сурвалж: https://news.caak.mn/view/8276559/
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593703
0 эможи

keyboard_arrow_up