COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: Хүй долоо худагт болох “НҮҮДЭЛЧИН МОНГОЛ“ наадмын хөтөлбөр

2018 оны 8 сарын 10

Arslan.mn

Соёлын өвийг хамгаалах тухай хууль, ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны Конвенци, салбар дундын хамтын ажиллагааны хүрээнд соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, судалж сурталчлах үйл ажиллагааг өргөжүүлэх зорилготой "Нүүдэлчин Монгол" наадам өнөөдөр эхлэн 12-ныг хүртэл үргэлжлэх юм. 

“Соёлын биет бус өвийн их наадам” болон “Үндэсний спортын VI их наадмын анхан шатны шалгаруулалт сум, дүүрэг, аймаг, нийслэлд энэ онд зохион байгуулагдсан. Харин II шатны шалгаруулалт буюу “Нүүдэлчин Монгол” наадамд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 400 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2000 орчим үндэсний спортын тамирчид нутаг нутгаараа отоглон бууж өрсөлдөх юм.

Хөтөлбөрийн дэлгэрэнгүйг хүргэж байна. 

Нүүдэлчдийн отгийн тоглолт, үзүүлбэр

09.00 цагт Баянзүрх, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Налайх
10.00 цагт Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь
11.00 цагт Хан-Уул, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Завхан, Орхон
12.00 цагт Чингэлтэй, Ховд, Хөвсгөл, Хэнтий
13.00 цагт Налайх, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь,  Баянзүрх
14.00 цагт Сүхбаатар дүүрэг, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Хан-Уул
15.00 цагт Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Завхан, Сонгинохайрхан, Чингэлтэй
16.00 цагт Булган, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай
17.00 цагт Дархан-Уул, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Баянзүрх, Налайх
18.00 цагт Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс,  Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг
19.00 цагт Хэнтий, Ховд, Хөвсгөл, Дорнод,  Хан-Уул, Чингэлтэй
20.00 цагт Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган

Үндэсний спортын уралдаан, тэмцээн

07.00 цагт Үндэсний сурын багийн харваа, Буриад сурын цуваа харваа
08.00 цагт Шагайн харваа /баг/
09.00 цагт Уламжлалт харваа /баг/, Ширээний шагаа /баг/
10.00 цагт Жороо морины уралдаан

Ардын урлагийн тоглолт, арга хэмжээ

10.00 цагт Архангай, Баян-Өлгий
11.00 цагт Баянхонгор, Булган
13.00 цагт Говь-Алтай, Говьсүмбэр
14.00 цагт Дархан-Уул, Дорноговь
16.00 цагт Дорнод, Дундговь
17.00 цагт Завхан, Орхон

Үндэсний өв соёлыг танилцуулах уралдаан, тэмцээний хөтөлбөр

10.00 цагт Их талын хүчтэн /1, 2-р үе/, Шагайн харваа, Ширээний шагаа, Үндэсний сур, Оньсон тоглоом, Монгол шатар, Үндэсний бөхийн сургалт, Бэсрэг тэмцээнүүд
11.00 цагт Морьт сурын харвааны тэмцээн /Морин дээрээс нисдэг бай харвах, морины давхилт дундаас 4 байг тосож харвах/
12.00 цагт Ерөөлч магтаалчдын уралдаан /Наадамчдын дунд/
15.00 цагт Монгол ардын дууг хэн сайн дуулах вэ? уралдаан /Наадамчдын дунд/

Үзэсгэлэн, худалдаа

10.00 цагт Монголын уламжлалт гар урлалын үзэсгэлэн худалдаа “Хүрээ панз” дуудлага худалдаа /Бага тайз/
10.00 цагт Монголын уламжлалт цагаан идээ хоолны үзэсгэлэн худалдаа
11.00 цагт Монгол үндэсний хувцасны гар урлалын бүтээл
12.00 цагт Уламжлалт хоолны үзүүлбэр
13.00 цагт Монгол сийлбэрийн гар урлалын бүтээл
14.00 цагт Айрагны баяр /Дэмбээдэх/
15.00 цагт Уламжлалт эсгий гар урлалын бүтээл
18.00 цагт Тухайн өдөр зохион байгуулагдсан уралдаан тэмцээний шилдгүүдэд шагнал гардуулах ажиллагаа

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593684
0 эможи

keyboard_arrow_up