COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

800 хүүхдээс шалгарсан 40 хүүхэд БНХАУ-д 100 хувь тэтгэлгээр суралцах урилгаа гардан авлаа

2018 оны 8 сарын 09

Arslan.mn

Монгол Улсын Засгийн Газар болон БНХАУ-ын Засгийн Газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тавдугаар сард Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн сурагчдын дунд англи, хятад хэлний тэтгэлэгт хөтөлбөрийн шалгалт зохион байгуулжээ.

Тус шалгалтад нийт 800 гаруй сурагчид оролцсоноос 180 хүүхэд тэнцэж, үүнээс 40 сурагч өөрийн мэдлэг боловсролоороо ялгарч Хятадын Засгийн Газрын 100 хувийн тэтгэлэгт хамрагдахаар болсон байна.

Тэтгэлэгт хамрагдахаар болсон сурагчдад Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар урилгыг өнөөдөр гардуулж өглөө.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэх зорилгоор энэ оны тавдугаар сард "I Study" олон улсын боловсролын төвийн төлөөлөгчийн газрыг Монгол Улсад нээсэн байна. "I Study" төв нь дэлхийн 120 гаруй оронд 2,000 гаруй төлөөлөгчийн газартай, цаашид Монгол Улсаас гадаадын улс орнуудын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутнуудын гүүр болон ажиллахаар зорьж байгаа юм байна. Ингэхдээ тэтгэлэгт хамрагдаж байгаа оюутнуудын суралцах боломжийг хангах үүднээс ямар нэгэн зуучлалын төлбөр авахгүй, танил тал үл харгалзаж, зөвхөн оюутнуудын өөрсдийн мэдлэг боловсролд суурилсан үйл ажиллагааг ил тод, нээлттэйгээр эрхлэн явуулах зорилготой аж.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593653
0 эможи

keyboard_arrow_up