COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АТГ өнгөрсөн сард 53 иргэнээс гомдол мэдээлэл хүлээн авч шалгасан

2018 оны 6 сарын 25

Arslan.mn

Авлигатай Тэмцэх газраас сар бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурлаа хийж, зургаадугаар сард хийсэн ажлынхаа талаар мэдээлэл өглөө. Хэвлэлийн хуралд АТГ-ын хэлтсийн дарга нар оролцож байгаа юм.

ШУУД ҮЗЭХ: 

Хэвлэлийн бага хурлын эхэнд Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар Т.Баярхүү "АТГ-аас мөрдөн шалгах чиглэлээр хийсэн ажлуудыг товч танилцуулья. Өнгөрсөн сарын хугацаанд нийт иргэдээс 53 гомдол мэдээлэл хүлээн авч шалгасан. 

Эрүүгийн хуульд хуульд заасан авилга албан тушаалын болон прокурорын байгууллагаас харьяалал тогтоож ирүүлсэн 358 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс найман хэргийг шүүхэд шилжүүлж, 34 хэргийг хэрэг бүртгэлтийг хаах саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлээд байна. Дөрвөн хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн. Одоогоор 332 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна" гэсэн мэдээлэл өгсөн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58880
0 эможи

keyboard_arrow_up