COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Аймгуудын наадмын хуваарь гарчээ

2018 оны 6 сарын 22

Arslan.mn

Дэнж хотойтол нааддаг дэлхийд ганцхан Монгол наадам болоход 20 хүрэхгүй хоног үлдлээ. Энэ жил Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулсны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой тохиож байна.  

Улсын баяр наадмаас гадна энэ жил ихэнх аймгууд баяр наадмаа долдугаар сарын 10-11-нд хийхээр товлоод байгаа аж.  

Энэ жилийн наадмыг Өмнөговь аймаг эхлүүлж долдугаар сарын 05-06-нд зохион байгуулах юм байна. Гэхдээ тус аймгийн ихэнх нутаг гантай хуурай байгаа гэсэн мэдээлэлтэй байна.

Энэ жилийн тухайд Булган, Хэнтий зэрэг аймаг үүсч байгуулагдсаныхаа тэгш ойг тэмдэглэнэ. Энэ нь наадмыг улам өргөн дэлгэр болгодог. 

Баяр наадмаа хамгийн сүүлд тэмдэглэх аймгийн нэг нь Булган. Тус аймаг долдугаар сарын 27-29-нд хийхээр товложээ.

Цаг хугацаагаа ингэж тааруулсан нь наадмаа өнөр өтгөн болгож, олон хүчтэнийг дэвжээн дээрээ зодоглуулж,  газар газрын хурдаар нутгийнхаа тоосыг өргүүлэх гэснийх аж.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58807
0 эможи

Зочин
2018-06-22 14:04
Хэнтий аймгийнх хэзээ вэ?
keyboard_arrow_up