COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл“ аян орон даяар эхэллээ

2018 оны 6 сарын 21

Arslan.mn

“Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аяны нээлтийн өдөрлөг өнөөдөр Драгон авто вокзалд зохион байгуулагдлаа. Орон нутгийн замд зам тээврийн осол, хэрэг, түүнээс үүдэлтэй нас баралт, гэмтлийг багасгах, урьдчилан сэргийлэх зорилготой тус аян улсын хэмжээнд дөрвөн сар үргэлжлэх ажээ.

Аяныг ХЗДХЯ, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ, НҮБ-ын Хүүхдийн сан, Замын цагдаагийн алба болон НЭМҮТ, Улаан загалмайн нийгэмлэг, авто машин сонирхогч залуус, клубууд хамтран “Осолгүй орон нутгийн зам” уриан дор хоёр дахь жилдээ зохион байгуулж буй юм.

Нээлтийн үеэр Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл хэлэхдээ “Жил бүр 6-10 дугаар сарын хооронд амралт, аялал зугаалгын цаг эхэлж, иргэд хайртай гэр бүлийнхээ хамтаар хөдөө, орон нутгийг ихээр зорьдог. Энэ үед орон нутгийн замд гарах осол, хэрэг нэмэгдэх хандлагатай байдаг. Иймд гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох байгууллагууд хамтран өнөөдрөөс эхлэн 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл энэхүү аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд бид урьдчилан сэргийлэх олон төрлийн ажил, арга хэмжээ, хяналт шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ч иргэдийн үүрэг оролцоо маш чухал юм. Жолооч та хөдөлгөөнд оролцохдоо хайртай хүмүүсийнхээ амь насыг атгаж яваа гэдгээ байнга санаж, Замын хөдөлгөөний дүрмээ баримталж хөдөлгөөнд оролцоорой” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58757
0 эможи

keyboard_arrow_up