COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн хэмжээнд хүүхэд алга болсон дуудлага өдөрт дунджаар 15 ирдэг

2018 оны 6 сарын 20

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхэдтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгч байна. 

ШУУД ҮЗЭХ:

ЦЕГ-ын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн мэргэжилтэн Б.Цэнгэлбаяр

-2018 оны эхний 5 сарын байдлаар хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг буюу насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртсөн тохиолдол 31 хувиар өссөн байна гэдгийг мэдээллээ. 

Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн И.Батчулуун: 

-Нийслэлд 800 орчим мянган хүүхэд оршин суудаг. Хүүхэд алга болсон талаар мэдээлэл өдөрт дунджаар 15 ирдэг. Өнгөрсөн онд эрэн сурвалжлах санд 1200 орчим хүүхэд алга болсон талаар мэдээлэл ирсэн бөгөөд бүгд олдсон. Он гарсаар 1060 хүүхэд алга болсон талаар мэдээлэл ирснээс 348 хүүхэд нь тухайн өдөртөө, 676 нь 1-14 хоногийн дараа олддог. 

Хүүхэд сураггүй алга болж, олдохгүй байгаа, түгшүүр төрүүлсэн мэдээлэл их байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд сураггүй алга болсон тохиолдол байхгүй. Энэ онд сураггүй алга болоод хэсэг хугацааны дараа амиа алдсан байдалтай олдсон хоёр хүүхэд байна. 

Хүүхдүүд автобусны буудлаа андуурч буусан, салсан эцэг эхийн аль нэг нь нөгөөдөө хэлэлгүй авч явсан, компьютер тоглоомын газар хоносон гэх мэт шалтгаанаар цагдаагийн байгууллага эрэн сурвалжилдаг байна. 

Энэ үеэр нийслэлийн Цагдаагийн газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И.Батчулуун “Нийслэлийн БЗД-ийн 71 дүгээр дунд сургуулийн хашаан дахь хөлбөмбөгийн талбай дээр 10-11 насны таван хүүхэд тоглож байсан. Тэдний хаалгач хийж байсан 11 настай хүүгийн толгой дээр хөндлөвч төмөр унасны улмаас тархиндаа гэмтэл авч нас барсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийг БЗД-ийн Цагдаагийн мөрдөн байцаах III тасаг шалгаж байна” гэлээ. 

Байгууллага, аж ахуйн нэгж буюу бусдын хариуцлагагүй, хүүхдэд ээлгүй орчноос бол энэ онд хоёр хүүхэд амиа алджээ. Тодруулбал, БЗД-ийн 21 дүгээр хороонд Сэлбийн гол орчимд зам, гүүрийн засварын ажил явагдаж буйтай холбоотой далан барьж, 100 орчим метр урт, 15 метр өргөн, 3-4 м гүнтэй цөөрөм үүсчээ. Уг цөөрөмд таван хүүхэд сэлж байгаад есөн настай хүү амиа алдсан харамсалтай хэрэг мөн энэ сард гарсан байна. 

Хүүхэд хохирсон хэргүүдийг аваад үзвэл эцэг, эхийн хараа хяналт сул бөгөөд гэр бүлийн орчинд байхдаа гэмт хэрэг, хүчирхийлэлд өртөж, хохирч байгааг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар тодотголоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
58713
2 эможи

Лай
2018-06-20 23:01
Балай мэдээлэл хиидгиим бэ, өнөөдөр нэг гар өдөр бүр 15 хүүхэд алга болжиин гээд үнэмшсэн хүмүүст яриад явжиин, зохиомлоор ингэж мэдээлэхээ боль
keyboard_arrow_up