COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Орон нутагт гарсан зам тээврийн ослын 95 хувь нь жолоочийн буруугаас үүдэлтэй

2018 оны 6 сарын 18

Arslan.mn

Орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн осол,хэргээс урьдчилан сэргийлэх бууруулах, үүнээс үүдэлтэй нас баралт, гэмтлийг багасгах зорилгоор улсын хэмжээнд “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл 2018” аяныг 2 дахь жилдээ зохион байгуулж байна.

Уг аяныг ХЗДХЯ, МУ-д Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ, ЗЦА болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран энэ оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зохион байгуулна.

Урин дулаан, амралт зугаалга, баяр наадам, тахилга, ойн баярын өдрүүд эхэлж, гадаад, дотоодын жуулчдын тоо нэмэгдэж хөдөө, орон нутгийг зорих тээврийн хэрэгсэл, иргэдийн тоо эрс нэмэгддэг. Сүүлийн 2 жилийн статистик судалгаанаас үзэхэд зуны улиралд буюу 6 дугаар сараас 10 дугаар сард зам тээврийн осол, хэргийн дийлэнх хувь нь бүртгэгдэж байна.

Он гарсаар эхний 5 сарын байдлаар Монгол улсын хэмжээнд 11149 зам тээврийн ослын шинжтэй дуудлага, мэдээллийг хүлээн авч шалган шийдвэрлэсэн байна.

Зам тээврийн ос лын үзүүлэлтүүдийг өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад:

Зам тээврийн ослын шинжтэй дуудлага 4,2 хувюиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 19 хувиар, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 19,4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэмт хэрэг улсын хэмжээнд 519 бүртгэгдэж буурсан ч Говь-Алтай, Дорнод, Дундговь, Өмнөговь, Увс, Хэнтий аймгуудад 10,0-90,0 хүртэл хувиар өсчээ.

Дээрх бүртгэгдсэн нийт гэмт хэргийн улмаас улсын хэмжээнд 163 хүний амь нас хохирсоны 76,6 хувь нь, нийт 356 хүн гэмтсэний 45 хувь нь,  орон нутгийн замд бүртгэгдсэн байна.

Орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан нийт 125 хүний хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрийг авч үзвэл  64 буюу 51 хувь нь жолооч, 19 буюу 15 хувь нь явган зорчигч, 42 буюу 33,6 хувь нь тээврийн хэрэгслээр зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна. Мөн орон нутагт хүний амь нас хохирсон зам тээврийн хэргийн 39 нь согтуугаар үйлдэгдсэн, 33 нь мотоцикльтой холбогдсон, 59 нь онхолдох хэлбэрээр үйлдэгдсэн осол эзэлж байна.

Arslan.mn

Зам тээврийн осол, хэргийн шалтгаан нөхцөл нь нийслэл болон орон нутагт харилцан адилгүй байгаа бөгөөд орон нутагт дараах шалтгаанууд тэргүүлэх хувийг эзэлж байна. Тухайлбал:

  • Анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцох,
  • Хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,
  • Хурд хэтрүүлэх,
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох,
  • Урсгал сөрөх,
  • Зогсох зогсоолын журам зөрчих зэрэг шалтгаанууд эзэлж байна.

Иймд “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяны хүрээнд дээрх тоон үзүүлэлт, шалтгаан нөхцлийг бууруулах чиглэлээр мэргэжлийн байгууллагууд тодорхой ажил, арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажиллах юм.

Мөн тус аяны нээлтийн үйл ажиллагааг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 11 цагт Драгон авто вокзал дээр зохион байгуулна.

Иймд иргэд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс үүдэн гарах хор хохиролыг хүн бүр ухамсарлаж, аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Arslan.mn

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58630
0 эможи

keyboard_arrow_up