COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: “Үг хэлэх эрх чөлөө: түүхэн ач холбогдол ба Одоо үе”

2018 оны 6 сарын 15

Arslan.mn

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс “Түгээмэл Эрх-Хөгжил” ТББ-тай хамтран “Үг хэлэх эрх чөлөө: түүхэн ач холбогдол ба Одоо үе” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр болж байна. 

Уг эрдэм шинжилгээний хурлаар хүний заяамал эрхүүдийн нэг болох үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, тэр дундаа үг хэлэх эрх чөлөө нь улс төрийн болон аливаа тусгай ашиг сонирхлоос хавьгүй дээгүүр болохын тухай хөндөхийн сацуу тус эрх, эрх эрх чөлөөний хэрэгжилт Монгол Улс, Олон Улсад ямархуу түвшинд байгаа болон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам, гарц эрэлхийлэх, олон улсын судлаач, илтгэгчидтэй харилцан туршлага, мэдээлэл солилцохыг зорьж байгаа аж.

Arslan.mn

Иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, үг хэлэх эрхээ бүрэн дүүрэн эдэлж, хараат бус хэвлэл мэдээлэлтэй байж гэмээнэ нийгэм эрүүлжиж, ардчилал жинхэнэ утгаар оршин тогтнох нөхцөл бүрдэнэ. Тэгвэл үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийн ач холбогдол, иргэдийн оролцоо, үүргийг зөв үнэлж, хойч үедээ хэрхэн өвлүүлэн үлдээх вэ гэдгийг зөв зүйтэй тодорхойлох бололцоотой юм.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 70 жилийн ойг тохиолдуулан зохиож буй энэхүү арга хэмжээний үеэр олон улсын мэргэшсэн судлаач, эрдэмтэд зочин илтгэгчээр оролцож, үг хэлэх эрх чөлөөний түүхэн ач холбогдол ба одоо үед хэрхэн биеллээ олж байгаа талаар өргөн хүрээг хамарсан илтгэл тавьж хуран чуулж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58542
0 эможи

keyboard_arrow_up